×
Орос улсад, 2 Хоёрдугаар сарын 2011
«Сар-9» гараг хоорондын автомат станц одоогоос 45 жилийн тэртээ дэлхийд анх удаа Сарны гадраг дээр Шуурган далай орчимд зөөлөн бууж, Сарны анхны гэрэл зургуудыг уламжиласан билээ. Тэгснээр Дэлхийн дагуулыг судлах хүрээнд ахиц дэвшил гарсан нь эргэлзээгүй.
Урьд нь Улсын Дум баталсан “Полицийн тухай” хуулийг оросын парламентын дээд танхим Холбооны зөвлөл сайшаалаа. Энэ баримт бичигт полицийн ажилтны эрх, үүрэг болон статусыг зааж өгсөн билээ. Хүн ам болон хууль сахиулах байгууллагын харилцаа холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулсан байна. Полицийн үйл ажиллагааны талаар иргэд санал гомдлоо илэрхийлэх call-төвийг нээх талаар баримт бичигт заасан байна.
ОУ-д хувийн секторын хувь болон хувийн хадгаламжийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Москвад болж байгаа “Россия-2011” эдийн засгийн форум дээр Сангийн яамны сайд Алексей Кудрин ингэж мэдэгдлээ. Орос Улс энэ үзүүлэлтээрээ тэргүүлэгч орнуудаас хоцорч байгаа гэдгийг тэр хүлээн зөвшөөрлөө. Хадгаламж 28%-тай байна гэдэг иргэд санхүүгийн байгууллагад итгэж байгаагийн илрэл гэж Кудрин хэллээ.
Оросын Үнэн алдартны сүм хийдийг төр засагтайгаа хамт хэт даврах үзлийг сөрөн зогсохыг ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев уриаллаа. Оросын Үнэн алдартны сүм хийдийн Архиерейгийн цугларалтад оролцогчидод хандаж гаргасан илгээлтдээ шашин хоорондын болон үндэстэн хоорондын зөвшилцөлийг бэхжүүлэх шаардлагатай байна гэж онцлон тэмдэглэжээ.
Буддын шашинтай нүүдэлчин ард түмнүүдийн баяр Сагаалганыг Эрхүү мужид албан ёсны баярын өдөр болголоо. Ангар хавийн нутгийн хүн амын багагүй хэсэг нь буддын шашинтнууд байдгийг харгалзан тус мужийн амбан захирагч Дмитрий Мезенцев холбогдох захирамжид гарын үсэг зурлаа. Энэ баярыг ялангуяа Уст Ордын Буриадын тойрог өргөн тэмдэглэдэг юм.
Цагаан сарын баяр Сагаалганаар монголчууд болон буриадууд баярын ширээн дээрээ “цагаан идээ” тавих сайхан уламжлалтай. Энэ сайхан уламжлалынхаа дагуу Буриадын сүсэгтнүүдэд энэ жил онцгой бэлэг барилаа. Буддын уламжлалт сүмийн лам нар “Молоко Бурятии” нээлттэй хувьцаат компанийн бүтээгдхүүний үндсэн түүхий эд сүүг аравнайллаа. Мөн тус компанийн эцсийн бүтээгдхүүн аарц, цөцгий, йогурт, снежок зэргийг аравнайлсан байна.
Биржийн дотоодын худалдааны хүрээнд 2-р сарын 4-нд Орос Улсад үр тарианы биржийн худалдаа болно. Өнгөрсөн жилийн ган гачиг, түймэрт нэрвэгдсэн ОУ-ын бүс нутгуудыг үр тариагаар хангахад энэ нь тус болно. Мөн ийм үйл ажиллагаа хөдөө аж ахуйн бүтээгдхүүний үнийн өсөлтийг зогсооно. 2010 оны тариа хураалт төлөвлөж байснаас арай бага болсон юм.
Дэлхийн зах зээл дээр Орос Улс өрсөлдөөний давуу талаа хадаглаж байна. Москвад болж байгаа эдийн засгийн форум дээр Сангийн яамны сайд Алексей Кудрин ингэж мэдэгдлээ. ОУ-ын ДНБ-ний 37% болж байгаа татварын дарамтын түвшинг тэр жишээ болгон дурдлаа. Энэ бол европын орнуудын дундаж үзүүлэлт юм. ОУ-ын нефть, хийн хүрээн дэх татвар 28% болж байгаа юм.
ДХЯ-ны олон нийтийг хүлээж авах байрны ажлын эхний өдрийн дүнг Орос Улсад гаргаж байна. Энэ хүлээн авах байрууд улс орны ихэнх бүс нутагт 2-р сарын 1-нээс ажиллаж эхэлсэн бөгөөд лхагва гаригаас орон даяар ажиллах боллоо. Янз бүрийн хүрээн дэх зөрчлийн талаар санал гомдлоо гаргасан зуугаад өргөдлийг хүлээж аваад байна.
Орос улсын зүүн урд нутгийн Волгоград хотод өнөөдөр Сталинградын тулалдааны ялалтын 68 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагаа болж байна. Өнөөдөр Баатар хотод “Ялалтын зааг” эх оронч ажиллагаа явагдаж байна. Фашистууд сэтлэж чадаагүй Сталинградын хамгаалалтын тэргүүн шугам дээр байдаг 17-р танкны хөшөөний дэргэд энэ ажиллагаа болно.
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
6