×
Орос улсад, 1 Хоёрдугаар сарын 2011
Оросын Алс Дорнодын нийгэм-эдийн засгийг 2025 он хүртэл хөгжүүлэх улсын шинэ хөтөлбөрийн төсөл 4-р сар гэхэд бэлэн байх болно. Курилын арлуудад зориулсан дэд хөтөлбер түүнд багтах тухай ОХУ-ын бүс нутгийн хөгжлийн сайд Виктор Басаргин мэдээллээ. Сайд Курилын арлуудыг хөгжуулэх холбооны хөтөлбөрийн хүрээнд Кунашир аралд барьсан  барилга байгууламжуудыг өчигдөр сонирхон үзлээ.
Буриадын нийслэл Орос Улсын нутаг дэвсгэр дээрх хамгийн эртний хот гэсэн цол авч магадгүй. Энэ жил албан ёсоор 345 жил болно гэж тооцож байгаа Улаан-Үд хотын насыг тодорхойлох зохион байгуулах хороог хотын зөвлөлийн дэргэд байгуулсан байна. Харин хотын захд 2300 жилийн настай “Хүннүгийн Сужа хотхон” гэдэг археологийн үнэт дурсгал байдаг юм.
Сочи хотод болох 2014 оны Өвлийн олимпийн аюулгүй байдлыг хамгаалахад 2 тэрбум доллар зарцуулах болно гэж оросын хүчний байгууллагын эх сурвалж мэдээллээ. Энэ бол Олимпын тоглолтын түүхэнд хамгийн дээд хэмжээний тоо юм. Хотын байрлалыг бодож үзвэл ийм зардал гарах боломжтой гэж шинжээчид үзэж байна.
Анхны ерөнхийлөгч Борис Ельциний хүчинд одоогийн Орос улс түүхийнхээ хамгийн хүнд хэцүү үед өөрчлөлт шинэчлэлийн замаасаа ухараагүй, урагшлан ахиж байсан юм. Өнөөдөр 80 насных нь ой болж байгаа Борис Ельцинд зориулан Екатеринбург хотод нээсэн дурсгалын хөшөөний нээлтийн ёслол дээр ерөнхийлөгч Д.Медведев ингэж хэллээ.
  Оросын засгийн газрын кино урлагийг хөгжүүлэх зөвлөл кино үйлдвэрлэлийн эдийн засаг, хүүхэд залуучуудад зориулсан кино, кино урлагийн боловсрол зэрэг асуудлыг өнөөдөр авч үзэж хэлэлцэнэ. ОХУ-ын өрөнхий сайд Владимир Путин зөвлөлийн хуралдааныг даргалах юм. Засгийн газрын киноны асуудал эрхлэсэн зөвлөлийн гишүүн нэр хүндтэй найруулагч, продюсер, шүүмжлэгчид Москва орчмын Оросын улсын киноны сангийн байранд хуралдана.
Курагиногоос Кызыл хүрэх Тува улсын анхны төмөр зам “мухар” зам болохгүй цаашаагаа Монгол улс хүрч дараа нь Зүүн Өмнөд Ази руу гарна. Энэ санал санаачлагыг холбооны төв дэмжсэн бөгөөд Монгол улсын төр засагтай хамтын ажиллагааны хүрээнд Баруун Монголын эрдэс түүхий эдийн баазыг эзэмшихэд нэвт гарах вариант нь оновчтой гэж үзсэн байна.
Орос Улсын хотуудад гараандаа орж байгаа аюулгүй Рунетийн долоо хоногийн анхаарлын төвд Интернетийн сүлжээн дэх оросын сегментийг кибер аюулаас хамгаалах асуудал байх болно. Энэ наадмын хүрээнд дугуй ширээний ярилцлага, семинар, үзэсгэлэн, танилцуулга, уралдаан тэмцээн явуулах болно.
Бүх оросын болон Москвагийн тэргүүн хамба Кириллийн тэргүүн хамбын сэнтийд заларсны 2 жилийн ойд зориулсан Аврагч Христосын сүмд ном хурах ёслол эхэллээ. Оросын Үнэн алдартны шашны тэргүүн ламаас гадна гол сүмд энэ баярт оролцохоор ирсэн зуугаад лам бас ном хурна. Гол сүмд мянга гаруй жирийн сүсэгтнүүд ирсэн байна.
СДЗ-ийг хорогдуулах тухай орос, америкийн гэрээг баталсан хууль өнөөдөр “Российская газета” сонинд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр боллоо. Өнгөрсөн долоо хоногт оросын парламентийн хоёр танхим гэрээг баталсан бөгөөд дараа нь баталгааны хуулинд ерөнхийлөгч Д. Медведев гарын үсэг зурсан юм. Прага хотод  талууд 2010 оны 4-р сарын 8-нд гэрээнд гарын үсэг зурсан билээ.
Анхны ерөнхийлөгч Борис Ельциний хүчинд одоогийн Орос улс түүхийнхээ хамгийн хүнд хэцүү үед өөрчлөлт шинэчлэлийн замаасаа ухараагүй, урагшлан ахиж байсан юм. Өнөөдөр 80 насных нь ой болж байгаа Борис Ельцинд зориулан Екатеринбург хотод нээсэн дурсгалын хөшөөний нээлтийн ёслол дээр ерөнхийлөгч Д.Медведев ингэж хэллээ. Хөшөөний нээлтийн ёслолд анхны ерөнхийлөгчийн бэлбэсэн гэргий Наина Ельцина болон түүний хоёр охин байлцлаа.
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
6