×
Орос улсад, Хоёрдугаар сар 2011
Токио Курилыг нээхээр ирэх анхны гадаадынханд дайн зарлах нь. Японы Засгийн газар нь эдийн засгийн үйл ажиллагаа явуулахаар Өмнөд Курилд ирэх хятадын ажиллах хүчийг боломжгүйд үзэн мэдэгдэл хийв. Тэдгээр арлуудыг Япон улс өөрийн “хойд нутаг” гэж маргаж ирсэн юм.
Сочи хотод 2014 онд болох өвлийн Олимпийн тоглолтын албан ёсны  бэлгэ тэмдэгээр Ирвэс, Цагаан баавгай, Туулай гурав шалгарч үлдлээ.Бүх ард түмний санал асуулгын явцад оросууд тэднийг сонгосон юм.Олон улсын олимпийн хөдөлгөөний түүхэнд анх удаагаа олимпын тоглолтын билиг тэмдэгийг Зохион байгуулах хороо биш улс орон даяараа сонголоо.
Тэд шүлэг уншиж, дуу дуулж, хэлний дурэм болон дуудлагаар жижигхэн шалгалтын даалгавар биелүүлж, бяцхан жүжиг тоглож байна. Энэ бүгдийг орос хэл дээр хийж байгаа юм. Москвад 2-р сарын 25-нд гадаадын хүүхдүүдэд зориулсан “Орос хэлээр ОУ-ын тухай” олон улсын орос хэлний олимпиад гараандаа орлоо.
2014 оны Сочийн өвлийн Олимпийн сахиус тэмдэгээр Ирвэс, Цагаан баавгайн бамбарууш, Туулай гурвыг сонголоо. 2-р сарын 26-ны орой дууссан санал асуулгын дүнг 1-р сувгын “Сахиус тэмдэг. Сочи-2014. Бариа” хөтөлбөрөөр зарлаллаа. Уралдааны төгсгөлийн шатанд сахиус тэмдэг бүрт тусгай утасны дугаар өгсөн бөгөөд энэ дугаараар оролцогч бүхэн утасдах буюу мессеж явуулах боломжтой байлаа.
Хойд Кавказын Нальчик хотод алан хядах ажиллагааны эсрэг дэглэм тогтоолоо. Энэ дэглэмийн дагуу нийгмийн хэв журам сахиулах хамгаалалтыг хүчтэй болгох, баримт бичиг шалгах, тээврийн болон явган хүний хөдөлгөөнийг хязгаарлах болсон байна. Алан хядагчдыг хоргүй болгох, эрж хайхад энэ арга хэмжээнүүд зайлшгүй шаардлагатай юм.
Манай гаригийн ихэнх ургамлын төрлүүдийг Шпицберген бүлэг арлууд дээрх дэлхийн томоохон үр тарианы дээж хадгалах агуулахад цуглуулжээ. 120 метрийн гүнд ухсан нүсэр том агуулах нь дэлхийн сүйрэл, цөмийн дайн, хэт дулаарал болон газар хөдлөлтийг ажирахгуй даван туулах ёстой юм. Хойд туйлаас 1000 км зайтай орших энэ агуулахыг гурван жилийн өмнөө байгуулжээ. Тэнд үрийн хагас сая орчим загвар хадгалагдаж байгаа.
Орос Улсад Нарны аймгийг судлах сансарын аппаратыг зохион бүтээж байна. Ингэснээр оддын зураг авалт нь  гайхалтай өндөр хэмжээнд  явагдах боломжтой юм. Уг төсөл нь “Сансарын суурь судалгаанд зориулсан сансарын бага оворын төхөөрөмжүүд” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байна.
Америкийн иргэн Стивен Гайгер “Сколково”гийн шинэтгэлийн төвийн удирдагчаар ажиллана. Тэр технологийн шинэтгэлийн ажлыг зохион байгуулна. Сангийн үндсэн  Топ-менежерүүд  томилогдсон 2010 оны 11 сар хүртэл түүний ажлын байр эзэнгүй л байв.Харин одоо бол шинжээчдийн мэдэгдэж байгаагаар Сколково нь  үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжтой болоод байна.
Сочи хотын “Роза Хутор “ төвийн анхны томоохон олон улсын уулын цанын тэмцээн нь Европын цанын спортын цомын төлөөх тэмцээн бөгөөд  2014 онд болох Олимпиадад  объектууд өндөр хэмжээнд бэлэн болсынг харууллаа.  Тамирчид болон Олон улсын олимпийн хорооны төлөөлөгчид тэмцээн зохион явуулахад цасыг замын болон тамирчдын аюулгүй байдалд   сэтгэл хангалуун үлдлээ.
Орос улс Японыг энхийн гэрээг тайван хэлэлцэхэд сонголт хийнэ  гэдэгт найдаж байна. Энэ тухай   Японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Юкио Эдано Өмнөд Курилын арлуудын “дээрээс үзлэг хийсэнтэй ” холобгдуулан гаргасан  Оросын ГХЯ-наас тайлбарт өгүүлжээ. Нислэгийн дараа тэр Орос улстай яриа хэлэлцээ хийх нь ашигтай гэдгийг  мэдэгджээ.
«Явган цэргийн хороо болгонд тус бүр хууртай гадаадын нэг жимбүүр хөгжимчин болон 8 жимбүүртэй орос хөгжимчин, 16 бөмбөрчин... байгуулах» Петр Хааны Зарлигаар анх оросын Цэргийн-найрал хөгжмийн түүх ийнхүү эхэлжээ. Энэ бол 1711 оны 2-р сарын 19 ны өдөр байлаа.
ГЛОНАСС системийг Арктикад туршиж байна. Оросын эргээс Хойд туйлыг далайн хөвөгч мөсөөр дамжин Канадын эрэг хавийн нутагт хүрэх  «Туйлын цагариг» экспедицийн үйл ажиллагааны явцад түүнийг турших юм. Оросын газар зүйн нийгэмлэгийн далбаа бүхий дэлхийг тойрох аялал  Хойд Газрын Дунд олтригт эхлэнэ.
Өмнө нь
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
6