×
Орос улсад, 31 Нэгдүгээр сарын 2011
Орос улс 2010 онд  алт валютын нөөцдөө хамгийн их хэмжээний алт худалдан авчээ. Үнэт төмөрлөгийн нөөц бараг гуравны нэгээр нэмэгдэж, 784 тонноос давсан байна. Ийм хурдац Орост дэлхийн хэмжээнд 8-р байр эзлэх боломж олгож, «алтны нөөцийнхөө» хэр хэмжээгээр түрүүлэгчийн нэг болгож мэднэ.
“ОХУ болон Монгол улсын засгийн газар хоорондын хамтарсан “Дорнод уран” ХХК байгуулах тухай хэлэлцээрийг батлах тухай” хуулинд Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев гарын үсэг зурлаа. Монгол улсын нутаг дэвсгэр дээр ураны орд газрын хайгуул, олборлолт, боловсруулалтын хүрээнд ОУ-ын ашиг сонирхолыг хамгаалах үүднээс “Росатом” нэгдэл хамтарсан үйлдвэр байгуулах хэлэлцээрийг боловсруулсан байна.
Дотоодын нөөцийн сангаас энэ оны 1,2-р улиралд улаан буудай, арвай, хөх тариаг сар бүр 500 мянган тонн худалдаалах Хөдөө аж ахуйн яамны саналыг Орос Улсын засгийн газар зөвшөөрлөө. Зохих захирамжид ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин гарын үсэг зурлаа. Энэ захирамжаар засгийн газар бирж дээр худалдаалах үр тарианы доод үнийг тогтоож өгсөн байна.
“Эмэгтэй хүний байх газар нь гал тогоо гэсэн улиг болсон ойлголтоос  үүрд  салах  хэрэгтэй” гэж “Буриадын эмэгтэйчүүд” бүс нутгийн олон нийтийн байгууллагын дарга Анна Скосырская  үзэж байна. Түүнтэй санал нэгтэй эмэгтэйчүүд олон байна. Тэд л 2007 онд энэ байгууллагыг тус бүсэд байгуулсан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
2
3
4
6
13
23
24
29