×
Орос улсад, 28 Нэгдүгээр сарын 2011
Москва хотод 1-р сарын 29-30- явагдах Константин Еременкогийн нэрэмжит домогт хөл бөмбөгчдийн цомын төлөө олон улсын тэмцээнд зургаан орны хөл бөмбөгч ахмадууд оролцоно. Тэмцээнд ОУ-ын багаас гадна Португал, Испан, Итал, Герман, Голланд улсуудын багууд оролцох юм байна. Домогт хөл бөмбөгчдийн цом булаалдах тэмцээн Москвад 3 дахь удаагаа болох гэж байна.
Орчин цагийн улс болоход нь   ОХУ-д юу дутаж байна вэ гэсэн болон бусад асуултад Оросын ерөнхийлөгч «Блумберг» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө хариулав. Энэ нь Оросын төрийн тэргүүний сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн томоохон 2 дахь ярилцлага билээ.
СДЗ-ийн тухай гэрээг батлах тухай хуулинд ОУ-ын ерөнхийлөгч  Д. Медведев гарын үсэг зурлаа. Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй зөвлөлгөөн хийхдээ тэрээр ингэж мэдэгдсэн байна. ГХЯ-ны сайд Сергей Лавров, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар ойрын үед уулзахдаа гэрээний баталгааны жуух бичгийг солилцоно.
Төмөр туулай жилийг Байгал нуур дээр угтахын тулд 4000 километр туулах москвачуудын тоо цөөнгүй байна. Тэд Байгалын чанд дахь унаган иргэдийн эртний уламжлалтай танилцаж, зан үйлийн ёслолд оролцож, ёс суртхууны багш лам нартай харилцах болно. Энэ бүхнийг та бүхэнд Эрхүү хотын “Байгал нуурын адал явдал” жуулчлалын компанийн Буриадын салбар санал болгож байна.
  Хүмүүс дуулах дуртай. Найрал хөгжим, гитар  хөгжимдөх үед буюу дууны бичлэг сонсож эсвэл ямар ч хегжмийн зэмсэггүйгээр дуулдаг. Дуу бол сэтгэл санаагаа илэрхийлэх сайхан арга юм. Харин хараа сонсголын  бэрхшээлтэй хүмүүс яаж дуулах вэ? Тэд дууны үгийг хуруугаараа  дохиогоор илэрхийлж байна.
Давосын эдийн засгийн форумд оросын төлөөлөгчид оролцсон явдал хөрөнгө оруулалтын урсгалыг манай улс руу чиглүүлэх ташуур болж өгнө. “Сколково” шинэ технологийг арилжаажуулах болон  боловсруулалтын төвийг хөгжүүлэх сангийн тэргүүн Виктор Вексельберг ИТАР-ТАСС агентлагт мэдэгдсэн байна. “Сколково” төслийн ирээдүйн тухай тэрээр ярихдаа: «Энэ төсөл бол шинэчлэлийн том хөтөлбөрийн нэг хэсэг юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
2
3
4
6
13
23
24
29