×
Орос улсад, 15 Нэгдүгээр сарын 2011
Олон   улсын  Олимпийн хорооны ерөнхийлөгч  Жак Рогге тус  байгууллагын  гүйцэтгэх  хорооны  Лозанна хотод  хийсэн хуралдаан дээр  мэдэгдэхдээ « Формула-1»  уралдааныг Сочи хотод 2014 онд  явуулах нь  тэнд  өвлийн Олимпийн наадмын бэлтгэлийг  саатуулахгүй» гэв.
Кремлийн алтан таван хошуу мөсөн дээр гэрэлтэж, эргэн тойрон инээд, дуу хөгжим, уртын урт дараалал… Зургаа дахь жилдээ нийслэлийн Улаан талбайд 12-р сараас 3-р сарыг дуустал хотын хамгийн том мөсөн гулгуур өдөр шөнөгүй ажиллаж байна. Энд хүмүүс амрахаар, дасгал сургууль хийхээр, хөгжин цэнгэхээр Орос улсын бүх бүс нутгаас төдийгүй гадаад улсуудаас ирсээр байна.
Москвад Олон улсын санхүүгийн төв байгуулах тийш бас нэг алхам хийлээ. Олон улсын санхүүгийн төв байгуулах ажлын хэсгийн удирдагч Александр Волошин төслийг хөгжүүлэх зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг нэрэллээ. Энэ зөвлөлд дэлхийн тэргүүлэх санхүүгийн байгууллагын шинжээчид орсон байна. Эдгээр нь  Бэнк оф Америка, Кредит Суиссс, Сосьете женераль, Эрнест энд Яанг, ЮниКредит, Номура Холдингс зэрэг компаниудын шинжээчид юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
2
3
4
6
13
23
24
29