×
Орос улсад, Нэгдүгээр сар 2011
Орос улс 2010 онд  алт валютын нөөцдөө хамгийн их хэмжээний алт худалдан авчээ. Үнэт төмөрлөгийн нөөц бараг гуравны нэгээр нэмэгдэж, 784 тонноос давсан байна. Ийм хурдац Орост дэлхийн хэмжээнд 8-р байр эзлэх боломж олгож, «алтны нөөцийнхөө» хэр хэмжээгээр түрүүлэгчийн нэг болгож мэднэ.
“ОХУ болон Монгол улсын засгийн газар хоорондын хамтарсан “Дорнод уран” ХХК байгуулах тухай хэлэлцээрийг батлах тухай” хуулинд Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев гарын үсэг зурлаа. Монгол улсын нутаг дэвсгэр дээр ураны орд газрын хайгуул, олборлолт, боловсруулалтын хүрээнд ОУ-ын ашиг сонирхолыг хамгаалах үүднээс “Росатом” нэгдэл хамтарсан үйлдвэр байгуулах хэлэлцээрийг боловсруулсан байна.
Дотоодын нөөцийн сангаас энэ оны 1,2-р улиралд улаан буудай, арвай, хөх тариаг сар бүр 500 мянган тонн худалдаалах Хөдөө аж ахуйн яамны саналыг Орос Улсын засгийн газар зөвшөөрлөө. Зохих захирамжид ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин гарын үсэг зурлаа. Энэ захирамжаар засгийн газар бирж дээр худалдаалах үр тарианы доод үнийг тогтоож өгсөн байна.
“Эмэгтэй хүний байх газар нь гал тогоо гэсэн улиг болсон ойлголтоос  үүрд  салах  хэрэгтэй” гэж “Буриадын эмэгтэйчүүд” бүс нутгийн олон нийтийн байгууллагын дарга Анна Скосырская  үзэж байна. Түүнтэй санал нэгтэй эмэгтэйчүүд олон байна. Тэд л 2007 онд энэ байгууллагыг тус бүсэд байгуулсан юм.
 Москва орчмын « Домодедово» нисэх онгоцны буудалд чухам хэн террорын ажиллагаа явуулж, 35 хүний амь насыг бүрэлгэж, 180 гаруй хүнийг шархдуулсныг мөрдөн байцаах байгууллагууд илрүүлэн тогтоов. Энэ хөнөөлт ажиллагаа урьдчилан харахын аргагүй хамгийн аюултай үзэгдэл болсон терроризмтэй хийх тэмцлийг энэ туруунд  гаргахад  Орос улс болон дэлхийн хамтын нийгэмлэгийг хүргэв.
Москва хотод 1-р сарын 29-30- явагдах Константин Еременкогийн нэрэмжит домогт хөл бөмбөгчдийн цомын төлөө олон улсын тэмцээнд зургаан орны хөл бөмбөгч ахмадууд оролцоно. Тэмцээнд ОУ-ын багаас гадна Португал, Испан, Итал, Герман, Голланд улсуудын багууд оролцох юм байна. Домогт хөл бөмбөгчдийн цом булаалдах тэмцээн Москвад 3 дахь удаагаа болох гэж байна.
Орчин цагийн улс болоход нь   ОХУ-д юу дутаж байна вэ гэсэн болон бусад асуултад Оросын ерөнхийлөгч «Блумберг» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө хариулав. Энэ нь Оросын төрийн тэргүүний сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн томоохон 2 дахь ярилцлага билээ.
СДЗ-ийн тухай гэрээг батлах тухай хуулинд ОУ-ын ерөнхийлөгч  Д. Медведев гарын үсэг зурлаа. Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй зөвлөлгөөн хийхдээ тэрээр ингэж мэдэгдсэн байна. ГХЯ-ны сайд Сергей Лавров, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар ойрын үед уулзахдаа гэрээний баталгааны жуух бичгийг солилцоно.
Төмөр туулай жилийг Байгал нуур дээр угтахын тулд 4000 километр туулах москвачуудын тоо цөөнгүй байна. Тэд Байгалын чанд дахь унаган иргэдийн эртний уламжлалтай танилцаж, зан үйлийн ёслолд оролцож, ёс суртхууны багш лам нартай харилцах болно. Энэ бүхнийг та бүхэнд Эрхүү хотын “Байгал нуурын адал явдал” жуулчлалын компанийн Буриадын салбар санал болгож байна.
  Хүмүүс дуулах дуртай. Найрал хөгжим, гитар  хөгжимдөх үед буюу дууны бичлэг сонсож эсвэл ямар ч хегжмийн зэмсэггүйгээр дуулдаг. Дуу бол сэтгэл санаагаа илэрхийлэх сайхан арга юм. Харин хараа сонсголын  бэрхшээлтэй хүмүүс яаж дуулах вэ? Тэд дууны үгийг хуруугаараа  дохиогоор илэрхийлж байна.
Давосын эдийн засгийн форумд оросын төлөөлөгчид оролцсон явдал хөрөнгө оруулалтын урсгалыг манай улс руу чиглүүлэх ташуур болж өгнө. “Сколково” шинэ технологийг арилжаажуулах болон  боловсруулалтын төвийг хөгжүүлэх сангийн тэргүүн Виктор Вексельберг ИТАР-ТАСС агентлагт мэдэгдсэн байна. “Сколково” төслийн ирээдүйн тухай тэрээр ярихдаа: «Энэ төсөл бол шинэчлэлийн том хөтөлбөрийн нэг хэсэг юм.
Ленинградын бүслэлтийг сэтлэсэн өдрийг өнөөдөр Санкт-Петербург тэмдэглэж байна. Дайны үеэс үлдсэн ханан дээрээ “Иргэд ээ! Их буугаар буудах үед гудамжны энэ тал нэн аюултай” гэсэн бичигтэй Невийн өргөн чөлөөний 14-р байшингийн дэргэд цуглаан хийснээр ойг тэмдэглэх ёслолын ажиллагаа эхлэнэ.
Чирэгч төмөр татлага тасарсан тул “Содружество” хөвөгч баазыг Агнуурын тэнгисээс гаргах ажил өнөөдөр түр зогслоо. Энэ тухай ОХУ-ын  Тээврийн яамны хэвлэлийн алба ИТАР-ТАСС-т мэдээлсэн байна. Хөвөгч баазыг чирч яваа “Адмирал Макаров”, “Красин” мөс зүсэгч онгоцуудаас бүрдсэн цуваа москвагийн цагаар мягмар гаригийн орой хамгийн хэцүү мөсөн дундуур 1,5 миль явсан байна.
Нийслэлийн «Домодедово» нисэх онгоцны буудалд террорын ажиллагаанд хэлмэгдэгсдийг Орост гашуудан дурсаж байна. Москва болон мужид гашуудлын ө д ө р зарлав. 1-р сарын 24-ний даваа гаригт нижигнэсэн х ү чтэй  дэлбэлэлт 35 х ү ний амь насыг б ү рэлгэв. Бас 150 х ү н шархдаж бэртсэн байна.
Москва хот болон Москва мужид гашуудлын өдөр болж байна. " Домодедово" онгоцны буудалд 1-р сарын 24-нд үйлдсэн алан хядах ажиллагаанаас болж амь үрэгдсэн 35 хүнийг дурсан санаж, 180 хүнийг өрөвдөн хайрлаж байна.Амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн болон шархадсан хүмүүст мөнгөн тусламж үзүүлнэ гэж оросын төр засаг мэдэгдлээ. Буруутан этгээдүүдийг олж шийтгэх нь дараагийн алхам юм.
Домодедово онгоцны буудалд  үйлдсэн алан хядах ажиллагааны үеэр шархадсан хүмүүсийн амь нас, эрүүл мэндийн төлөө москвагийн болон москва мужийн эмч нар тэмцсээр байна. Эмнэлэгт хэвтүүлсэн хүмүүсийн дунд оросын иргэдээс гадна Таджик, Нигери, Герман, Словен, Словак, Молдав, Франц, Итал улсуудын иргэд байна. Эмнэлэг шаардлагатай бүхнээр хангагдсан гэж эмч нар мэдэгдэж байна.
«Домодедово» нисэх онгоцны буудалд болсон террорын ажиллагаанд нэрвэгдсэн 100 гаруй х ү нийг Москва болон Москва орчмын эмнэлг үү дэд хэвт үү лжээ. Бараг 40 х ү ний биеийн байдал муу байна. Эмч нар тэдний амь насыг аврахын т ө л өө тэмцэж байгаа боловч  цаашдын т ө л ө вийн нь урьдчилан хэлж чадахгүй байна.
Оросын оюутны шигшээ баг Дэлхийн оюутны өвлийн 25 дахь тоглолтод оролцохоор явна. Оюутны өвлийн тоглолт 1-р сарын 27-оос 2-р сарын 6-ныг дуустал туркийн Эрзурум хотноо болох юм. Оросын оюутнууд  ялалт байгуулах бодолтой байна. Дасгалжуулагчид ба мэргэжилтнүүд тэдний нөөц бэлтгэлийг шалгана.
Полицийн тухай хуулийн төсөлд  парламентийн гишүүд  бодит өөрчлөлт оруулна. Парламентийн доод танхимын аюулгүй байдлын хорооны дарга Владимир Васильев энэ тухай мэдэгдлээ. Төрийн Думын 2 дахь хэлэлцүүлгийн явцад 1500 гаруй засвар санал болгосон байна.Энэ шинэ баримт бичиг нь хаягын өөрчлөлт биш үзэл баримтлалын өөрчлөлт юм. Полицийн үйл ажиллагаа иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн байдаг.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
2
3
4
6
13
23
24
29