×
Орос улсад, 6 Арванхоёрдугаар сарын 2010
Москва хотын төв дунд 12-р сарын 5-нд мөсөн гулгуурын талбай тав дахь жилээ нээгдлээ. Улаан талбайн мөсөн гулгуурын ээлж болгон нь Кремлийн том цагны цохилтоор эхлэж байна. Энэ мөсөн гулгуур өнгө өнгийн гэрэл, аялгуу сайхан хөгжим мэдээж хэрэг тунгалаг сайхан мөсөөрөө москвачууд болон зочид гийчдын сэтгэлийг татаж байна.
АНДЭЗХА-ны байгууллагийн  дээд хэмжээний уулзалтыг 2012 онд хийх Владивосток хотын дэд бүтэц болон үл хөдлөх хөрөнгийн объектуудыг барихад 200 тэрбум гаруй рублийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Хоёр жилийн дараа энд орчин үеийн нисэх онгоцны буудал, Русский арал хүртлэх гүүр, шинэ авто зам, их сургуулийн цогцолбор, эрчим хүчний болон орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газруудыг барьж байгуулна.
Орос улс НАТО-г аюул занал биш түнш гэж үзэж байна. ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Польш улсад хийх ажлын айлчлалынхаа өмнө польшийн Олон нийтийн ХМХ-д өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгдлээ. ОУ, НАТО түншлэлийн найрсаг харилцаатай байж чадна гэдэгт ерөнхийлөгч итгэлтэй байна. “Манай батлан хамгаалахын номлолд НАТО-г гол аюул занал гэж заагаагүй” гэж Медведев тэмдэглэлээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2010
3
23
26