×
Орос улсад, 4 Арванхоёрдугаар сарын 2010
  2014 оны өвлийн Олимпийн болон XI Паралимпийн тоглолтуудын нийслэл оросын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хамгийн тав тухтай хот болно. Улсын төсөвт эдгээрт  зориулж 1 тэрбум 800 сая рубль /60 сая доллар/ тусгажээ. Сочи хот Орос улсын бүх бүс нутагт шинэ стандарт нэвтрүүлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст саадгүй сайхан орчныг бүрдүүлнэ.
Байгалийн гамшигийн улмаас Краснодарын хязгаарт 30 мянга гаруй хүн гэрэл цахилгаангүй байна. 58 суурин газарт цахилгаан эрчим хүч нь бүр мөсөн тасарсан буюу хагас гэрэлтэй байгаа аж. Хоёр хоногийн өмнө Краснодарын хязгаарт бороо, цас холилдон орсноос болж цахилгаан шугам дамжуулах системд гэмтэл  гарсан юм. Үүний дүнд 119 хот суурин газар бүр ор тас гэрэл гэгээгүй болжээ.
Өнөөдөр Орос улсын нийслэлд  Москвагийн  төлөө тулалдааны 69 жилийн ойн баярыг тохиолдуулан дурсгалын арга хэмжээнүүд явагдана. “Поклонная Гора” дахь эх орноо хамгаалагчдын өргөн чөлөөнд “ Рубежи славы “/Алдар гавъяаны уулзвар / өдөрлөг зохиогдож байна.
Энэ амралтын өдрүүдэд Пермь хотод  “Хромая лошадь” шөнийн клубт амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэнэ. Өнгөрсөн оны 12-р сарын 5-ны шөнө тэнд гарсан гал түймрийн улмаас 156 хүн нас барж, 80 хүн эүүл мэндээрээ хохирсон билээ. Бямба гаригийн орой эмгэнэлт явдал гарсан газрын дэргэд тус хотын иргэд цэцэг өргөж, зул барина.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2010
3
23
26