×
Орос улсад, 3 Арванхоёрдугаар сарын 2010
Архангельск мужийн Каргополь хотод даавуун хүүхэлдэйн музей нэгджээ.  Орос улс, АНУ, Африк, Хятад, Япон, Энэтхэг болон Түрк улсын болон нийт  600 гаруй гар урлалын гайхамшигт бүтээлүүдийг дэлгэн харуулсан байна. Эдгээр хүүхэлдэйнүүд нь хэмжээ, төрх, хувцас,  хийсэн ур хийцээрээ олны сонирхлыг  ихэд татж байгаа аж. Музей ирэх оны 2-р сарыг дуустал ажиллана.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони нар Красная Полянад, Сочи хотын ойролцоо яриа, хэлэлцээ хийж байна. Уулзалтаар Орос улс-НАТО гийн дээд хэмжээний уулзалтын дүнгээр санал солилцож, Брюссельд болох Орос улс –ЕХ дээд хэмжээний уулзалт, хоёр талын хамтын ажиллагаа болон визийн дэглэмийг хялбаршуулах тухай ярьж байгаа талаар ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько мэдэгдлээ.
Орос улсыг хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эзэн орноор тодруулсаны дараа тус улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев дүрс бичлэгээр ард түмэндээ хандаж баяр хүргэв. “ Эрхэм нөхдөө! Гайхалтай ялалт авчирсан та бүхэнд  чин сэтгэлээсээ баяр  хүргье! Орос улс 2018 онд хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эх орондоо зохион явуулах эрх авлаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2010
3
23
26