×
Орос улсад, 29 Арваннэгдүгээр сарын 2010
Сочид болох Өвлийн олимпиадын сахиус тэмдэгийн төлөө уралдаанд Өвлийн өвгөн түрүүлж байна. Бүх ард түмний уралдаанд оролцогчдын ихэнх нь 2014 оны Өвлийн олимпын билиг тэмдэгээр оросын хүүхдүүдийн дуртай үлгэрийн баатарыг санал болгосон байна. Уралдааны албан ёсны www.talicman.sochi2014.ru сайтан дээр, зохион байгуулагчид нь 6000 зурагнаас сонгож авсан Өвлийн өвгөний 600 шилдэг зургийг байрлуулсан байна.
Соёлын өвийн асуудал эрхлэсэн хороо  москвагийнханы дэмжлэгээр гадны хууль бус зар суртчилгаатай  тэмцэх  арга хэмжээ авчээ. Москвагийн оршин суугчид  Бульварийн царираг, гудамж, Кутузовийн  өргөн чөлөөгээр аялаж, зар суртчилгааны байгууламжуудын самбар гэрэл зурагыг авсан байна.
Мягмар гаригт Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Холбооны улсын  их хуралд илгээлтээ  өргөн барина. Шинжээчдийн  үзэж байгаагаар бол энэ удаагийн илгээлтийн агуулга нь нууц байгаа. Кремлийн  мэдэгдсэнээр : 2010 оны  Илгээлт нь тодорхой төлөвлөгөө болон даалгаврыг дэлгэрэнгүй тусгаснаараа урьдынхаас ялгаатай гэнэ. Илгээлтэд тусгагдсан сэдвүүдээс нэгийг нь л ерөнхийлөгч өөрөө задалсан.
Ерөнхийлөгч Дмитрий Медведевын Холбооны улсын жил бүрийн ээлжит  илгээлтийг 300 гаруй сэтгүүлчид сурвалжлана. Төрийн тэргүүн мягмар гаригт 12 цагт Кремльд уг  баримт бичгийг өргөн барина. Телевизийн сувгууд шууд нэвтрүүлгийг улсын үндсэн телевизийн сувгууд үзэгч олонд хүргэнэ.  Энэ удаагийн илгээлт нь орос улсын ерөнхийлөгчийн 17 дахь илгээлт бөгөөд ерөнхийлөгч  Дмитрий Медведевын гурав дахь илгээлт юм.  
ТУХН орнуудын ажиглагчдын үзэж байгаагаар бол Молдав улсад сонгууль хуулийн дагуу явагдлаа. Энэ тухай төлөөлөгчдийн тэргүүн Владимир Гаркун мэдэгдэв. Өнгөрсөн ням гаригт Молдавт хугацаанаасаа өмнө сонгууль болсон юм.  Сонгуульд 20 намын  болон бие даасан 19 нэр дэвшигч оролцсон аж.  Парламентад дөрвөн нам орсон байна.
Орос улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведевын  жил бүрийн явуулдаг ээлжит  илгээлтийнх нь хөндөх асуудлуудын нэг нь төрөлтийн асуудал  байх болно. Тэрээр энэ тухайгаа  даваа гаригт өөрийн интернет твиттерт мэдэгджээ.
Орос улсын Саха улсад /Алс Дорнод/ -50 С хэм хүйтэн боллоо. Тус улсын бүхий л нутгаар хүйтний эрч чангарч  байна. Оймякон хотод туйлын зурвасан дээр  -54 С хэм хүрээд байна. Энд термометр өдөр -53 С  зааж байна. Цаг агаарчдын үзэж байгаагаар Оймяконд 12-р сарын 4 хүртэл -50 С хүйтэн хадгалагдсаар байх аж.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр   шинэчлэл, технологийн асуудлаар ерөнхийлөгчийн комиссийн ээлжит хуралдаан явуулна. Хуралдаанаар шинэчлэлийн замд тулгарч байгаа саад тотгорыг хэлэлцэхийн зэрэгцээ шинээр зургаан хуулинд тодорхой нэмэлт өөрчлөлтийг оруулна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
6
11
15
23
24