×
Орос улсад, 24 Арваннэгдүгээр сарын 2010
Москвад орос улсын хамгийн нэр хүнд бүхий “Их ном” уран зохиолын шагналын эзнийг тодрууллаа.  Энэ шагналыг  “Лев Толстой : диваажингаас зугтасан нь” номын зохиогч Павел Басинский  хүртлээ. Хоёр , гурав дугаар шагналыг Александр Ильичевский , Виктор Пелевин нар хүртжээ. Нэр хүндтэй шүүгчид шагналыг эздийг тодруулах зуур Пелевинаас бусад нэр дэвшигч 13 зохиолчид тайзнаа гаран хүлээж байлаа.
Орос улс Хятадын 13 компанитай  нийт 8 тэрбум долларын гэрээ хийсэн байна. Тэд өнөөдөр Москвад болсон ажил хэрэгч чуулга уулзалтын үеээр гарын үсэг зурсан байна”гэж энэ тухай ерөнхий сайдын орлогч Александр Жуков мэдэгдэв. Тэрээр цааш тэмдэглэхээ: Орос улс БНХАУ-ын хөрөнгө оруулалтад туйлын сонирхолтой байна гэв.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр Төрийн думын доод танхимд суудалтай 4 намын тэргүүн нартай уулзана. Орон сууцны нийтийн аж ахуйн шинэчлэлийн талаар  болон өнөөдөр депутатуудын хэлэлцсэн  2011 оны төсвийн шинэ заалтын хэрэгжилтийн тухай Ерөнхийлөгч тэдэндтэй ярилцах юм. Торийн тэргүүний хууль санаачлах тухай тэд бас риялцана.
Фашизмыг эцэслэн дарсныг хууль зүйн үүднээс баталгаажуулсан Нюрнбергийн олон улсын цэргийн шүүхийн нээлтийн ажиллагааны 65 жилийн ойг тохиолдуулан   Орос улсын Холбооны Зөвлөлийн хуралдаан лхагва гаригт мэдэгдэл гаргалаа. Дэлхийн хоёрдугаар дайны түүхийг эргэн харах оролдлого  олонтоо хийх болсон  өнөө үед ч  Нюрнбергийн шүүхийн тогтоол нь түүхэн ач холбогдлоо хадгалж ирсэн  гэж сенатууд үзэж байна.
Улаан-Үүдийн онгоцны үйлдвэр Орос улсын Батлан хамгаалах яам болон Агаарын нэгдсэн барилгын корпорац /ОАК/ байгууллагын сонирхолд түшиглэн орчин үеийн дайрагч СУ-25 УБ онгоц үйлдвэрлэхээр үйлдвэрлэлээ сэргээв.  Энэ тухай  оросын  “Оборонпром” корпорацийн захирал Андрей Рус өнөөдөр мэдэгдэл хийв. Тэрээр ингэж ярьлаа: ийм сонирхол бидэнд бий.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
6
11
15
23
24