×
Орос улсад, 23 Арваннэгдүгээр сарын 2010
Си-Би-Би телевизийн реалити-шоугийн шилдэг оролцогчдоор 1988, 1994 оны дэлхийн аварга Екатерина Гордеева болон  нэрт хоккейч Валерий Буре нар тодорчээ.  Гайхамшигт мөсөн дээрх үзүүлбэрийн болзлоор тус тэмцээнд  уран гулгалтын болон мэргэжлийн хоккейны 8 хос оролцжээ. Эцсийн шатанд шалгарсан Гордеева, Буре хоёр үзэгч олон, шүүгчдийг ер бусын романтик “ Оросоос сэтгэл зүрхээрээ...” үзүүлбэрээр бүрэн татаж чадав.
Орос улсын Цагаачлалын албаны тэргүүн Константин Ромадановский мэдэгдэлдээ : Орос улсад  гадаадын гурван сая хүн нууцаар ажиллаж байна. Одоо Орос улсад  7 сая орчим гадаадын иргэд байна.  Цагаачлалын албаны тэргүүн цааш хэлэхдээ: Орос улсад байгаа гадаадын иргэдийн олонхи нь татвар төлөхгүй , хууль зөрчиж ажиллаж байна “гэв.  
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев орон сууц нийтийн аж ахуйн асуудлаар Коми улсын Сыктывкар хотод Төрийн зөвлөлийн явуулын хуралдаан хийнэ. “Орон сууц, нийтийн аж ахуйн шинэчлэлийн болон  түүний үр ашигтай ажиллагааг эмхлэх нь чухал гэдгийг бид ойлгож байна. Мягмар гаригт энэ асуудлыг ОХУ-ын  Төрийн зөвлөлийн хуралдан дээр хэлэлцэнэ” гэж улсын тэргүүн мэдэгджээ.
Орос улсын ерөнхий сайд Владимир Путин өнөөдөр Санкт-Петербург хотод олон улсын “Дэлхийн барыг авран хамгаалах” чуулган дээр үг хэлнэ. Түүнчлэн Орос улсын ерөнхий сайд Бангладеш улсын засгийн газрын тэргүүн Шейх Хасин Вазеда болон Дэлхийн банкны  тэргүүн Роберт Зелликтэй, хурлын бусад төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөсөн аж.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
6
11
15
23
24