×
Орос улсад, 20 Арваннэгдүгээр сарын 2010
2011 онд  оросын хүн ам  дан гадаад паспорттай байх болно. Дотоодын паспортыг иргэний үнэмлэхээр сольж болзошгүй.  Оросын хувьд энэ хувьсгалт арга хэмжээ ЗХУ-д бүр өнгөрсөн зууны 30-ад онд нэвтрүүлсэн,  оршин суух газартаа өөрийгөө  бүртгүүлэх  ёс журмыг  хүчингүй болгоно.
11-р сарын 20 нд Оросын сонгодог урлагийн агуу  бүжигчин Маяа Плисецкая 85 нас хүрч байна. Гайхалтай бишрэм энэ эмэгтэйн насны тэмдэглэлт ойг Парис, Москва  хотуудад ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Тэрээр  далан настай дэлхийн нэртэй  тайзуудыг эзэгнэж явсан нь  ёстой л нэг ид шидийн гэлтэй.
“Севастополийн туужууд”сансарын  тойргийн станцад. Ийнхүү  оросын сансарын нисгэгчид Лев Толстойн дурсгалыг хүндэтгэж байна. Тэрээр яг нэг зуун жилийн өмнө хорвоогоос хальжээ.10-р сард Александр Калери уг номыг сансарт авчирсан байна. “Севастополийн туужууд” нь хоромхон хугацаанд сансарын номын санг чимэх аж.
Бямба гаригт дэлхийн хүн төрөлхтөн агуу их  оросын зохиолч Лев Толстойн нас барсны нэг зуун жилийн ойг тэмдэглэж байна. Тэр Астапо  төмөр замын станц дээр одоогийн Липецк мужийн нутагт насан өөд болжээ. Түүхэн дурсгалт энэ  өдөр  “Лев Толстойн тухай үг” олон улсын их хурал Липецкэд болж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
6
11
15
23
24