×
Орос улсад, 7 Арваннэгдүгээр сарын 2010
Япон улсын Элчин сайд Масахару Коно ням гаригт Москвад эргэж ирлээ.  Ерөнхийлөгч Медведевын Кунашир аралд айлчилсаны дараа эх орон руу гаа дуудагдсан юм.  Орос улсын ерөнхийлөгчийн  Өмнөд Курилд хийсэн айлчиллыг японы тал эмзэг хүлээж  авсан. Тэд өмнөд  Курилын арлуудыг маргаантай газар нутагт тооцдог.
Дэлхийн нэрт теннисчин Орос улсын тамирчин Дементьева “Эх орны ” дөрөвдүгээр зэргийн одонгоор  шагнагдлаа. Уг  шагналыг орос улсын  төр нийгмийн болон соёл-урлагийн нэртэй зүтгэлтнүүдэд өгдөг аж.   10-р сарын 29 нд нэрт тамирчин зодог тайлж байгаа тухайгаа  нийтэд зарласан юм.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев “Коммерсант” сонины сэтгүүлч Олег Кашинд хурдан эдгэрч уран бүтээлдээ буцаж орохыг хүссэн.
Азербайжанд парламентын сонгууль тайван байдалд болж байна. Ямар нэгэн зөрчил гараагүй гэж ажиглагчдын тэргүүн,  Тусгаар тогтносон орнуудын хамтын нийгэмлэгийн орнуудын төлөөлөгч Сергей Лебедев  мэдэгдлээ.  Санал хураалтын явцыг орон нутгийн  нийт 47 мянган,  гадаадын 1000 гаруй ажиглагчид хянаж байна.
Орос улсад  цэргийн алдрын өдрийг тэмдэглэж байна. Улаан талбайд 1941 оны  11-р сарын 7 нд болсон түүхэн жагсаалд зориулсан хүндэтгэлийн марш боллоо. Тэр үед фашистын цэргүүд Москвагаас 30 км зайд хүрч ирээд байсан юм. Гэсэн ч баатарлаг  дайчдын жагсаал хүмүүст итгэл үнэмшил, урам зориг өгсөн юм.
Өнөөдөр Москвагийн Улаан Талбайд 1941 оны 11-р сарын 7-ны түүхэн парадад зориулсан жагсаал болно. 69 жилийн өмнө Улаан талбайн жагсаалаас хэдэн арван км зайтай  фронт руу явж байсан юм.Өнөөдөр Москва хотын удирдлага, ахмад дайчдын байгууллагууд болон олон нийтийн төлөөлөл Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө болон маршал Жуковын хөшөөнд цэцэг  өргөнө.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
6
11
15
23
24