×
Орос улсад, 6 Арваннэгдүгээр сарын 2010
“АНУ-ын Засаг захиргаа   Орос улстай хийх  Стратегийн довтолгооны зэвсэгийн Гэрээг Сенатад батлуулах явдлыг хурдасгана. Энэ асуудал бол үндэсний аюулгүй байдлын асуудал тул  бид оны эцэс гэхэд шийдвэрдлэнэ”- гэж Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер мэдэгдлээ.  Тэр хэлэхдээ уг баримт бичгийг  бид хоёр намтай зөвшилцсөн. Бүгд найрамдах нам , Ардчилсан нам хоёр дэмжиж байгаа гэв.
Орос улсын ерөнхий прокурор Юрий Чайка оросын тэргүүлэх сэтгүүлчдийн нэг  “Коммерсант” сонины сэтгүүлч Олег Кашинд балмадаар халдсан явдлыг өөрийн хяналт дор  авлаа. Энэ хэргээр эрүүгийн хэрэг үүсгээд байна. Бямба гаригийн шөнө Кашин Москва дахь гэрийнхээ орцны  үүдэнд  хэрцгийгээр зодуулжээ.
Орос улсын ерөнхийлөгч  Дмитрий Медведев  жагсаалын тухай хуулинд өөрчлөлт   оруулахад хориг тавьсан тухай  Кремлийн хэвлэл-мэдээллийн албанаас мэдээлэв. Тухайлбал,   Орос улсын Төрийн думаар батлагдаж, Холбооны Зөвлөлөөр сайшаагдсан тус хуулинд  Цуглааны хууль зөрчсөнийг улам хатуу болгохоор заасан юм.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев ОХУ. БНХАУ –ын хооронд хийсэн тив алгасах пуужин болон сансарын пуужин хөөргөх тухай мэдэгдэх хэлэлцээрийг батлах тухай хуулинд гарын үсэг зурлаа. Энэ тухай Кремлийн хэвлэл мэдээллийн алба өнгөрсөн баасан гаригт мэдэгдэв.  Орос улсын парламентын хоёр танхим уг хэлэлцээрийг 10-р сарын сүүлээр баталсан ажээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
6
11
15
23
24