×
Орос улсад, 31 Аравдугаар сарын 2010
Орос улсад Буд гариг дээр усны мөсний үлдэгдэл хайх тусгай төхөөрөмжийг үйлдвэрлэхээр болоод байна. Энэ тухай Интерфаксд Оросын ШУА-ийн  сансар-судлалын лабораторийн эрхлэгч Игорь Митрофанов мэдэгджээ.                        
Москва хотын шинэ дарга  Сергей Собянины Ялалтын хаалганы дэргэдэх  талбайд 10 р сарын 31 нд цуглаан хийх зөвшөөрөл олгосон нь сөрөг хүчнийг хуваагдахад хүргэв. Бий болсон санал зөрөлдөөн нь Үндсэн хуулиийн хүрээнд боловч Москва хотын хоёр газар цуглаан боллоо.
Орос улсын Ерөнхий сайд Владимир Путин  Тула мужид  авто машины осолд орсон Агаарын десантны цэргийн захирагч  Владимир Шамановыг   цэргийн эмнэлэгт эргэлээ. Цэргийн тусгай ажиллагааны бэтгэл ажлыг шалгахаар  Тула  дивиз рүү явах замд  түүний сууж явсан машиныг МАЗ маркийн ачааны машин мөргөжээ.
  Дэлхийн улс орон эрчим  хүчний салбарт хамтын ажиллагааны  шинэ системыг боловсруулах ёстой. Ийм дүгнэлтийг Москвад болсон  Олон улсын эрчим хүчний долоо хоногт оролцогчид хийжээ.  Дэлхийн зах зээл дээр эрчимхүчний түүхий эд болон эрчимхүчний борлуулалт өсч байна, тэгэхлээр эрчим хүчний хамтын ажиллагааны  шинэ зарчмуудыг боловсруулах шаардлагатай боллоо.
Орос, Азербайжан, Армени улсын  гурван  ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Астраханьд Уулын Карабахын асуудлыг дахин хэлэлцлээ. Ийм бүрэлдэхүүнээр гурван  улсын ерөнхийлөгч  зөвхөн нэг  жилийн дотор  гурав дахь  удаагаа уулзаж байгаа юм. Тэдний анх уулзсан үеээс хойш Дмитрий Медведев Ильхан Алиев,  Серж Саргсян нартай бүр долоо дахь удаагаа хэлэлцээрийн ширээний ард сууж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
1
7
8
13
16
17