×
Орос улсад, 30 Аравдугаар сарын 2010
Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр Орос улс  Этиоп, Конго улстай нэг эгнээнд тавигдсаныг Орос улсын Олон нийтийн танхим «Хил хязгааргүй сэтгүүлчдээс» тайлбар өгөхийг «эелдэгээр» хүсчээ. Мэдээлэл болон  чөлөөт  үг хэлэх асуудал хариуцсан Олон нийтийн танхимын Зөвлөл  танхимын тэргүүн Павел Гусевын санаачилгаар цугларч хуралдаан явууллаа.
Засгийн газрын стратегийн төлөвлөгөөний дагуу  шинээр хориод дархан цаазат газар ба үндэсний нөөцийн  газрыг байгуулна. Өчигдөр засгийн газар төрийн тусгай хамгаалалттай газруудын стратегийн хөгжил дээр ажилсан юм. Үндэсний нөөц баялаг тай багагүй газар оросын өргөн уужим нутагт байгаа нь нууц бишээ. Байгаль хамгаалах бүс Оросын нутаг дэвсгэрийн 10 гаруй хувийг эзлэж байна.
Ирэх жилээс Орос улсад Интернетийг хамгаалахад чиглэгдсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлнэ. Энэ асуудал их чухал асуудал.  Энэ жилийн  эхний хагасд 400 хэрэг гарсан нь сүлжээнээс хаалттай  мэдээлэл алдагдсантай холбоотой байв.  Нэмэлт өөрчлөлтөөр бол интернетээр үйлчилгээ явуулж буй нь технологийн хамгаалалтаар хангагдаж өөрийн мэдээллийн сангаа ямар нэгэн мэдээлэл гадагш алдахгуй байх ёстой.
Олон улсын сансрын станц энэ өдрүүдэд сансарт хүний  тасралтгүй байх хугацаагаар рекорд тогтоогоод байна. Үүний өмнө Орос улсын “Мир” станц сансарт 3641 хоног буюу бараг 10 жил болсон юм.  Олон улсын сансрын  станц огторгуйн уудамд  урьдын хөлгөөс долоо хоног илүү аялж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
1
7
8
13
16
17