×
Орос улсад, 23 Аравдугаар сарын 2010
Орос улс Туркмени улсын хамтын ажиллагааны гол хүчин зүйл бол  эрчим хүч хэвээр байх болно.  Энэ салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд манай улс бэлэн байна гэж Орос улсын ерөнхийлэгч Медведев Туркмени улсын ерөнхийлэгч Гурбангула Бердымухамедовтой уулзахдаа мэдэгджээ. Ингэхдээ тэр Туркмени улсыг ирээдүйгээ харж Орос улстай шинэтгэлийн болон шинэ технологийн салбарт хамтран ажиллаж эхлэхийг уриалсан.
Гаалийн холбооны гишүүн Орос, Беларус,  Казахстаны эдийн засгийн нэгдсэн орон зайг байгуулснаар ДНБ-ний өсөлт таван жилийн турш таван хувиас багагүй байх болно гэж Оросын холбооны  гаалийн албаны удирдагч Андрей Бельянинов «Гааль ба бизнес: 2010 оны хамтын ажиллагааны олон улсын ба бүс нутгийн асуудлууд» сэдэвт  олон улсын 2 дахь бага хурал дээр мэдэгдлээ.
Нобелийн шагналтнуудын тав дахь  уулзалт  Петербургийн  Оросын ШУА-ийн  Хүрээлэнгийн их сургуулийн нанотехнологийн шинжлэх ухааны боловсролын төвд өндөрлөв. «Шинжлэх ухаан ба нийгэм. Эдийн засаг ба нийгмийн судалгаа XXI зуунд» сэдвээр болсон тус форумын арга хэмжээнд  дэлхийн шинжлэх ухааны тэргүүлэх  хүмүүс  долоо хоногийн турш  оролцсон юм.
 Орос улс  үр тариа экспортлох хугацааг ирэх оны 7-р  сарын 1 хүртэл сунгав. Үүнтэй  холбогдолтой Засгийн газрын шийдвэрт гарын усэг зурсан тухайгаа  Владимир Путин өнгөрсөн пүрэв гаригт  Дон дахь Ростов хотод  болсон зөвөлгөөн дээр  мэдэгдлээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
1
7
8
13
16
17