×
Орос улсад, 20 Аравдугаар сарын 2010
Довильд Франц, Герман улсуудын төрийн тэргүүнүүдтэй уулзсныхаа дараа Д.Медведев, Лиссабонд болох ОУ-НАТО-гийн дээд хэмжээний уулзалтанд оролцохыг зөвшөөрсөн явдал дэлхийн улс төрийн хүрээнийхэн болон хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлийн гол сэдэв боллоо. Энэ уулзалт бол 2008 он 8-р сард Гүрж улстай дайтсаны дараах ОУ-НАТО- гийн анхны бүрэн хэмжээний уулзалт юм.
Урьдын цуврал тоглолтод хожигдоогүй байсан оросын «Спартак» хөл бөмбөгийн  клуб, Аврагуудын лигийн хэсгийнхээ 3 дахь тоглолтод 0:2 харьцаатай британийн «Челси» багт  хожигдов. Гэсэн ч «улаан-цагаан» гэгддэг хөл бөмбөгчид гутрахгүй байна.  Тэд болон ерөнхий дасгалжуулагч Валерий Карпин  Лондонд  11-р сарын З-нд хариу тоглолтонд  даагаа нэхэх санаатай байна.
Цветной бульвар дах Оросын эртний циркийн нэг Москвагийн цирк ойгоо тэмдэглэж байна. Түүний түүх одоогоос 130 жилийн тэртээ циркийн морьтон жүжигчин, гимнастикч Альберт Саламонскийд  зориулан циркийн шинэ байр барьж дууссан үеээс эхлэсэн аж.  Анхны тоглолт нь 1880 оны 10-р сарын 20-нд  болжээ.
Орос улсын Төрийн думын доод танхим өнөөдөр 2011 оны улсын төсөв, 2012-2013 оны урьдчилан төлөвлөсөн хугацааны төсвийг хэлэлцэж эхэллээ. Төлөвлөж байгаагаар нийт орлого 8,8 их наяд рубль,  зарлага 10,6 их наяд рубль байх болно. Ингэснээр төсвийн хомсдол 1,8 их наяд рубль байх бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос доогуур байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
1
7
8
13
16
17