×
Орос улсад, Аравдугаар сар 2010
Орос улсад Буд гариг дээр усны мөсний үлдэгдэл хайх тусгай төхөөрөмжийг үйлдвэрлэхээр болоод байна. Энэ тухай Интерфаксд Оросын ШУА-ийн  сансар-судлалын лабораторийн эрхлэгч Игорь Митрофанов мэдэгджээ.                        
Москва хотын шинэ дарга  Сергей Собянины Ялалтын хаалганы дэргэдэх  талбайд 10 р сарын 31 нд цуглаан хийх зөвшөөрөл олгосон нь сөрөг хүчнийг хуваагдахад хүргэв. Бий болсон санал зөрөлдөөн нь Үндсэн хуулиийн хүрээнд боловч Москва хотын хоёр газар цуглаан боллоо.
Орос улсын Ерөнхий сайд Владимир Путин  Тула мужид  авто машины осолд орсон Агаарын десантны цэргийн захирагч  Владимир Шамановыг   цэргийн эмнэлэгт эргэлээ. Цэргийн тусгай ажиллагааны бэтгэл ажлыг шалгахаар  Тула  дивиз рүү явах замд  түүний сууж явсан машиныг МАЗ маркийн ачааны машин мөргөжээ.
  Дэлхийн улс орон эрчим  хүчний салбарт хамтын ажиллагааны  шинэ системыг боловсруулах ёстой. Ийм дүгнэлтийг Москвад болсон  Олон улсын эрчим хүчний долоо хоногт оролцогчид хийжээ.  Дэлхийн зах зээл дээр эрчимхүчний түүхий эд болон эрчимхүчний борлуулалт өсч байна, тэгэхлээр эрчим хүчний хамтын ажиллагааны  шинэ зарчмуудыг боловсруулах шаардлагатай боллоо.
Орос, Азербайжан, Армени улсын  гурван  ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Астраханьд Уулын Карабахын асуудлыг дахин хэлэлцлээ. Ийм бүрэлдэхүүнээр гурван  улсын ерөнхийлөгч  зөвхөн нэг  жилийн дотор  гурав дахь  удаагаа уулзаж байгаа юм. Тэдний анх уулзсан үеээс хойш Дмитрий Медведев Ильхан Алиев,  Серж Саргсян нартай бүр долоо дахь удаагаа хэлэлцээрийн ширээний ард сууж байна.
Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр Орос улс  Этиоп, Конго улстай нэг эгнээнд тавигдсаныг Орос улсын Олон нийтийн танхим «Хил хязгааргүй сэтгүүлчдээс» тайлбар өгөхийг «эелдэгээр» хүсчээ. Мэдээлэл болон  чөлөөт  үг хэлэх асуудал хариуцсан Олон нийтийн танхимын Зөвлөл  танхимын тэргүүн Павел Гусевын санаачилгаар цугларч хуралдаан явууллаа.
Засгийн газрын стратегийн төлөвлөгөөний дагуу  шинээр хориод дархан цаазат газар ба үндэсний нөөцийн  газрыг байгуулна. Өчигдөр засгийн газар төрийн тусгай хамгаалалттай газруудын стратегийн хөгжил дээр ажилсан юм. Үндэсний нөөц баялаг тай багагүй газар оросын өргөн уужим нутагт байгаа нь нууц бишээ. Байгаль хамгаалах бүс Оросын нутаг дэвсгэрийн 10 гаруй хувийг эзлэж байна.
Ирэх жилээс Орос улсад Интернетийг хамгаалахад чиглэгдсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлнэ. Энэ асуудал их чухал асуудал.  Энэ жилийн  эхний хагасд 400 хэрэг гарсан нь сүлжээнээс хаалттай  мэдээлэл алдагдсантай холбоотой байв.  Нэмэлт өөрчлөлтөөр бол интернетээр үйлчилгээ явуулж буй нь технологийн хамгаалалтаар хангагдаж өөрийн мэдээллийн сангаа ямар нэгэн мэдээлэл гадагш алдахгуй байх ёстой.
Олон улсын сансрын станц энэ өдрүүдэд сансарт хүний  тасралтгүй байх хугацаагаар рекорд тогтоогоод байна. Үүний өмнө Орос улсын “Мир” станц сансарт 3641 хоног буюу бараг 10 жил болсон юм.  Олон улсын сансрын  станц огторгуйн уудамд  урьдын хөлгөөс долоо хоног илүү аялж байна.
Монгол улсад уламжлалт Монгол-Оросын найрамдлын 50 дахь сарын ажиллагаа өндөрлөж байна.  11-р сарын 5 –нд Найрамдлын сарын хаалтын ажиллагаа Улаанбаатарын Оросын шинжлэх ухаан, соелын төвд болно. Сарын ажиллагааны хүрээнд олон төрлийн сонирхолтой арга хэмжээ зохиогдож байлаа. Орос, монгол хүмүүс олон төрлийн асуудлаар  “дугуй ширээний” сонирхолтой яриа, ярилцлага хийж явуулж байлаа.
Оросын ВТБ банк  оросын Төмөр замын гаргасан баталгаан дор Улаанбаатар төмөр замд зүтгүүрийн вагон, замын машин болон  оросоос авах тоног төхөөрөмжинд зориулан зээл олгож байна. Энэ зээлийн тал хувь нь монголын талд  зүтгүүр болон         маневрын толгой ЗАО  “Трансмашхолдинг” худалдаж авахад чиглэгдэж байна.
Өөрчлөлт хийхэд Армийн хувьд хэцүү, Зэвсэгт хүчнийг орчин үеийн чанартай,  илүү байлдах чадвар сайтай  зэвсэгтэй, илүү зэвсэгжсэн байлгах шаардлагатай байна гэж Орос улсын ерөнхийлөгч Москва орчмын  Солнечногорск дахь цэргийн   буудлагын  мэргэжил дээшлүүлэх, дахин бэлтгэх төвд айлчлахдаа мэдэгдэв. Тухайлбал тэрээр цэргийн албатнууд тэдний хөдөлмөртэй  дүйцэхүйц цалин авч байх естой гэв.
Орос улс Афганистан руу өөрийн сургагчдыг болон эвслийн ажиллагаанд оролцуулах цэрэг явуулахыг НАТО сонирхож болох юм. Москва ийм зүйл хийхгүй. Орос  улсаас НАТО-д суугаа байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин ийм санал бодолтой байна. Афганистан дахь барууны эвслийн хүчний гол баатруудын нэг Их Британ улсын хэвлэл мэдээлэлийнхэн, натогийн цэргийн ажиллагаанд Москваг оролцуулах боломжийн тухай идэвхитэй хэлэлцэж эхэллээ.
Зах зээл болон борлуулалтын даяарчлалыг хамарсан өрсөлдөөнт нөхцөлд эрчим хүчний хамтын ажиллагааны шинэчлэсэн бүтэцийг боловсруулах шаардлагатай байна. Бүх дэлхийн түлш эрчим хүчний цогцолборуудын тэргүүлэх төлөөлөгчид цугларсан Москвагийн Олон улсын эрчим хүчний долоо хоногийн  форум дээр хэлэлцсэн гол асуудал энэ байлаа. Нүүрс устөрөгчийн эрчим хүч хэдэн арван жил тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ.
Оросын эдийн засаг  энэ зун өсөлт нь түр зогссон байснаа 9-р сард дахин өрнүүн хөгжиж эхэллээ. Оросын эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллинагийн хэлснээр хөрөнгө оруулалтын эрэлт намрын идэвхжлийн гол хүчин зүйл болсон. ОХУ-ын засгийн газрын тэргүүлэгчдийн  хуралдаанаар оросын эдийн засаг хувийн ба аж үйлдвэрийн салбарт эрчимтэй хөгжиж  эхлэснийг хэлэлцлээ.
Оросын гимнастикч Алия Мустафина дэлхийн спортын гимнастикийн шинэ од боллоо. Голландын Роттердамд болсон  дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд 16 настай бүсгүй  олон төрөлт өрсөлдөөнд тэргүүн байр итгэлтэй эзлэв. Түүнчлэн Оросын шигшээ баг сүүлийн 20 жилд анх удаа багийн дүнгээр  1-р байр эзлэжээ. Түүнээс гадна Алия  бусад төрлөөр бас гурван мөнгөн медаль хүртлээ.
Хүмүүс шар шувуу шиг, болжмор шиг гэж хуваагддагийг бүгдээрээ мэднэ. Биологын ритм (хэмлэл) хүний сэтгэл санаа, карьерт шууд нөлөөлдөг гэдгийг эрдлэмтэд саяхан илэрүүлсэн байна. Энэ талаар тусгай судалгаа явуулсан европын нийгэм судлаачид энэ хэмлэлийг тооцож байхгүй бол том алдаа гаргаж мэднэ гэж үзэж байна. Бидний бие махбодь янз бүрийн хэмлэлээр нэвт шингэсэн байна.
75 жилийн өмнө  10-р сарын 24-нд хаант Оросын бэлэг тэмдэг болсон хоёр толгойт-бүргэд Москвагийн Кремлийн Спасскийн цамхагийн орой дээрээс шинэ Зөвлөлт Оросын  бэлэг тэмдэг таван хошуугаар солигдон таягдуулсан юм. Энэ бол дөнгөж эхлэл нь байж. Дараа нь кремлийн бүх цамхагийн бүргэдийг авч хаян, оронд нь таван хошууг залав.
Сибирээс анх удаа Атлантын далайг хийлсэн далбаат завиар  туулахаар аялагчдын баг гарах гэж байна. Ирэх сарын эхэнд  Сейшлийн арлуудаас гарч  3-4 сарын дараа Бразилийн Ресифи боомт буюу Өмнөд Америкийн баруун эрэг дээр ирэх гэнэ. Далбаат завиар 20 мянган км туулна гэж багийн ахлагч, уг онгоцыг зохион бүтээгч  Анатолий Кулик мэдэгдэв.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
1
7
8
13
16
17