Орос улсад "Сколково" инновацийн төвийн анд нөхдийн клуб байгуулжээ. Москва, Петербургийн их сургуулиуд, Москва, Казанийн техникийн их сургуулиуд, оросын бусад тэргүүлэх их дээд сургууль энэ төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Инновацийн төв хаалттай бус олон улсын чанартай үйл ажиллагаа явуулна. Ерөнхийлөгчийн тамгын газрын нэгдүгээр орлогч дарга, төслийн зохицуулагч Владислав Сурков энэ тухай мэдэгдэв.