×
Орос улсад, Есдүгээр сар 2010
Кирсан Илюмжинов Дэлхийн шатарын холбооны /ФИДЕ/ ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо. Ханты-Мансийскт болсон ФИДЕ-ийн конгрессын үеэр шатарчдын тэргүүнийг сонголоо. Санал хураалтад тус холбооны гишүүнорныг төлөөлөх 164 төлөөлөгч оролцов."Нэг улс-нэг санал" зарчмаар нууц санал хурааж, холбооны ерөнхийлөгчийг сонголоо. Холбооны ерөнхийлөгч болохын тулд 50 хувь нэмэх нь нэг санал авах ёстой байсан.
Яончууд өөрсдийнх нь хэмээн үздэг өмнөд Курилийн аралд Орос улсын ерөнхийлөгч очих ёсгүй гэж Японы засгийн газар мэдэгдлээ. Тийш нисэхэд цаг агаар тохиромжгүй байснаас Д.Медведев Камчаткад очлоо. Гэхдээ аралд заавал ч үгүй очино хэмээн ерөнхийлөгч анхааруулав. Зөвлөлтийн төдийгүй Орос улсын төрийн тэргүүн нараас хэн нь ч Өмнөд Курилд очиж байгаагүй.
Орос улсын ерөнхийлөгч анх удаа төрийн албан хаагчийг ажлаас халлаа. Зэвсэгт хүчний хошууч генерал орлогоо худал мэдүүлжээ. Энэ үйл явдал болон нийслэл хотын дарга Лужковыг ажлаас халсан, мөн цаашид дээгүүр албан тушаалтныг ажлаас халах төлвөтэй байгаа зэрэг нь ерөнхийлөгч улс орныг авилгаас цэвэрлэж байгааг гэрчилж байна хэмээн шинжээчид тэмдэглэв. Д.
21-р зуунд "Оросын Шанхай" сэргэж байна. Шанхайд болж байгаа ЭКСПО-2010 Дэлхийн үзэсгэлэнгийн оросын хэсгийг 5 сая гаруй хүн үзэж сонирхожээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев мягмар гаригт энэ тухай мэдэгдэв. Тэрээр Хятад улсад хийж байгаа төрийн айлчлалын сүүлчийн өдөр үзэсгэлэнд Оросын өдрийг нээсэн юм. Оросын ололт амжилтыг их сонирхож байна.
Минут тутам дэлхий дээр 154 хүн төрдөг. Бүгдийг зөв өсгөн бойжуулж, сурган хүмүүжүүлэх хэрэгтэй. Найм хүртлэх нас хүүхдийн хамгийн чухал үе гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ үед хүүхдийн дадал, ёс суртахууны үнэт зүйл, оюун ухаан, бүтээлч чадвар зэрэг ирээдүйн суурь бүрэлддэг. Москва хотод 9-р сарын 27-29- бага насны хүүхдийн хүмүүжил, боловсролын асуудлаар ЮНЕСКО-ийн дэлхийн анхны бага хурал болно.
Оросын эдийн засгийн орчин үеийн байдал, үүний ирээдүйн талаар энэ долоо хоногт олонтаа дурдлаа. Засгийн газар өнгөрөгч пүрэв гаригт 2011-2013 оны холбооны төсвийн төслийг хэлэлцлээ. Улсын Думын гишүүд баасан гаригт засгийн газрын хямаралтай тэмцэх арга хэмжээний талаарх илтгэл, Орос улсын банкны системийн байдлын тухай тайланг сонслоо. Орос улс хоёр жилийн дараа хямарлаас гарна.
Алтайн хязгаарыг Сибирь төдийгүй нийт Оросын сувд хэмээн нэрлэдэг. Удахгүй Улаанбаатар хотод энэ хязгаарын гоо үзэсгэлэн, эдийн засгийн хүчин чадлыг үнэлэх боломжтой. Монгол улсын нийслэлд оршдог Оросын шинжлэх ухаан, соёлын төвд 10-р сарын 5-нд монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажил эхэлнэ. Энэ ажлын үеэр уламжлал ёсоор Оросын нэг бүс нутгийг танилцуулдаг. Энэ удаа Алтайн хязгаарыг танилцуулна.
Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийн хүрээнээс халисан нэг талын хориг хэвээр байгаад түгшиж байгаагаа илэрхийлэв. Тэрээр НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын дээд хэмжээний уулзалтад үг хэлсэн юм. Нэг талын албадасан арга хэмжээ олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлттай зөрчилдөж байна.
Орос улсын засгийн газар төрийн аппаратын албан хаагчийг 100 мянган хүнээр цөөлөхөөр бэлтгэж байна. Гэхдээ "механик"-аар цомхотгож  болохгүй гэж ерөнхийлөгч Д.Медведев анхааруулав. Орос улсад түшмэдэд хэзээ ч онц онц дуртай байгаагүй. "Түшмэл" гэсэн үг оросын иргэдийн оюун санаанд сөргөөр буудаг. Энэ юуны түрүүнд 19-р зууны оросын аугаа уран зохиолын уламжлалтай холбоотой.
Орос улсад "Сколково" инновацийн төвийн анд нөхдийн клуб байгуулжээ. Москва, Петербургийн их сургуулиуд, Москва, Казанийн техникийн их сургуулиуд, оросын бусад тэргүүлэх их дээд сургууль энэ төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Инновацийн төв хаалттай бус олон улсын чанартай үйл ажиллагаа явуулна. Ерөнхийлөгчийн тамгын газрын нэгдүгээр орлогч дарга, төслийн зохицуулагч Владислав Сурков энэ тухай мэдэгдэв.
Өнгөрсөн долоо хоногт Орос улсын ажил хэргийн амьдралд тохиосон гол үйл явдал Сочи хотод болсон Олон улсын хөрөнгө оруулалтын форумд оролцогчид сэтгэл хангалуун байна. Дотоодын бизнес эрхэлэгчид урьдчилсан тохирсон гэрээнд гарын үсэг зуржээ. Дэлхийн санхүү-эдийн засгийн хямарлын эрсдэл илэрхий байгаа ч, гадаадын хөрөнгө оруулагчид Орос улсад бизнесээ үрэглэжлүүлэх боломжтой, үүнийг хөгжүүлэх хэрэгтэй гэдэгт итгэлтэй болов.
Хүн төрлөхтний хэрэглээний өнөөгийн түвшинд нефть, хий, ураны нөөц хоёр зуунд хүрэлцэнэ. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах технологи хөгжүүлэхгүй бол дараа нь эрчим хүчний өлсгөлөн нүүрлэнэ. Монреалд энэ долоо хоногт болсон Дэлхийн эрчим хүчний конгресст оролцогчид ийм байр суурьтай байна. Олон орон нүүрс устөрөгчийн түлшнээс эрчим хүчний орнуулах эх үүсвэрт шилжих бодлогыг зарлажээ.
Оросын эдийн засаг уналтыг харьцангуй хурдан даван туулж, өсөж байна. Орос улсын эдийн засаг энэ жил 4 гаруй хувь байна гэж Орос улсын ерөнхий сайд В.Путин мэдэгдэв.
Фич олон улсын үнэлгээний агентлаг оросын эдийн засаг ирэх жил 4,3 хувиар өснө хэмээн таамаглажээ. Орос улсын Эдийн засгийн хөгжлийн яам оросын эдийн засаг 4 хувиар өснө хэмээн таамагласнаас энэ тоо бага зэрэг илүү байна. Дэлхийн эдийн засаг сэргэж, Орос улсад зээл идэвхтэй олгож эхэлснээр эдийн засаг өссөн гэж агентлагийн шинжээчид үзэж байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2010
12
13
14
15
16
20
24