×
Орос улсад, Наймдугаар сар 2010
Орос улсад удахгүй онц байдалд хүмүүст туслах сайн дурынхны мэдээллийн нэгдсэн бааз бий болно. Дэлхийн олон оронд сайн дурынхны мэдээллийн банк байдаг. Сайн дурынхан хэдэн саяар тоологдох Орос улсад ийм жагсаалт боловсруулах нэн шаардлагатай байна гэдэгт сайн дурын үйлсийг хөгжүүлэх Оросын төвийн ерөнхийлөгч Галина Бодренкова итгэлтэй байна.  Энэ сайн дурын үйл ажиллагааны талаарх мэдээллийн нэгдсэн бааз байна.
«Орчин үеийн улс, үр ашгийн шалгуур ба ардчилалын стандартууд» сэдэвтэй дэлхийн улс төрийн форум 9-р сард ажлаа эхлэнэ. Яг тэр өдрүүдэд 1000 жилийн ой нь болох Ярославль хотод энэ үйл явдал болох юм. Өнгөрсөн жил, Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев энэ форумын санаачлагч нь болсон бөгөөд одоо хоёр дахь удаагаа дэлхий нийтийн  анхаарлыг татаж байна.
Орос улсын нэрт монголч эрдэмтэн, улс төрийн ухааны доктор Галина Сергеевна Яскина 79 насандаа Москва хотод таалал төгслөө. Профессор Яскина ухамсарт амьдралаа, өөрийн хайртай, арван хуруу шигээ мэддэг Монгол орныг судлах ажилд зориулсан билээ. Яскина 1957 оноос сүүлчийн мөчөө хүртэл Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд ажилласан билээ.
Москвагийн арбитрын шүүхэд ,Орос улсын шинэхэн түүхэнд байгаагуй шүүх хурал боллоо. Энэ шүүх хурал Москвагийн Кремлийн талаар болжээ. «Княжеский» сан, олон нийтийн байгууллагад нэгдсэн оросын эртний Рюрикович омогынхоны удамууд Кремлийн нутаг дэвсгэр болон барилга байшингуудыг хугацаагүй ашиглах эрхийн төлөө өрсөлдөж байгаа юм.
Орос улсад сүлдний музей нээгдэнэ. Санкт-Петербургийн Васильевын арал дээр байдаг биржийн түүхт байранд түүнийг байрлуулна. Оросын далбааны өдрийн өмнөхөн Улсын Эрмитаж музейн удирдлагууд ийм музей байгуулах саналыг гаргасан юм. Өнөөдөр 8-р сарын 22-нд Орос улс өөрийн төрийн баяруудын нэг Үндэсний далбааны өдрөө тэмдэглэж байна.
2018, 2022 онуудад дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах Орос улсын боломжийг ФИФА-гийн тусгай комисс дөрвөн өдөр үнэллээ. Энэ айлчлалын дүнгээр төгсгөлийн илтгэл бэлдэнэ. Энэ илтгэлд ФИФА-гийн төлөөлөгчид өөрсдийн сэтгэгдэл, зөвөлгөөг бичнэ. Орос улсад хийсэн айлчлалынх нь талаар ФИФА-гийн төлөөлөгчдөөс ярилцлага, үнэлгээг авч чадсангүй. Харин нисэхийнхээ өмнө хэвлэлийнхэнд богино ярилцлага өглөө. ФИФА-гийн төлөөлөгчид оросын 4 хотод очлоо.
 ФИФА-/олон улсын хөл бөмөгийн холбоо/-ийн Шалгалтын комисс Орос улсад дөрөв хоног айлчлахдаа Орос улс 2018 эсвэл 2022 онд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах боломжтой эсэхийг дүгнэлээ. Журамд зааснаар ФИФА-ийн төлөөлөгчид ямар нэг тайлбар, дүгнэлт хийдэггүй байна. Тэд төгсгөлийн илтгэлд сэтгэгдлээ бичдэг.
 Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн ивээлд оросын эртний Ярославль хотод болох Дэлхийн улс төрийн 2010 оны форум "Орчин үеийн улс: ардчиллын хэм хэмжээ болон үр нөлөөллийн шалгуур" нэртэй байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
2
5
8
9
21