×
Орос улсад, 21 Долоодугаар сарын 2010
Орос улсад улам бүгчим халуун болж байна. Цаг уурын төвийн мэдээгээр тус улсын олон бүс нутагт энэ амралтын өдрүүдэд агаарын температур +37 хэм хүртэл нэмэгдэнэ. Цаг уурын ажиглалтын түүхэнд Москвагийн агаарын температур дээд амжилт эвдэж магадгүй байна. Нийслэлд +38,5 градус хүрч магадгүй хэмээн цаг уурчид үзэж байна. Үүний зэрэгцээ халуу шатаж, өдөр тутмын амьдралд нөлөөлж байна.
 Хойд Кавказын Кабардино-Балкарийн бүгд найрамдах улсын Баксан голд орших Баксаны усан цахилгаан станцын машины танхимд дэлбэрэлт болсны дараа гурван гидрогенераторын хоёр нь эвдэрчээ. Станцын хоёр хамгаалагч үрэгдэж, шархадаж гэмтсэн хэд хэдэн ажилтныг эмнэлэгт хүргэсэн байна. Хууль сахиулах байгууллага хэргийг алан хядах ажиллагаа хэмээн ангилжээ. Зэвсэглэсэн бүлэг гэмт этгээдүүд лхагва гаригийн өглөө Баксаканы усан цахилгаан станцад дайран оржээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
4
5
8
10
11
14
18
22
24
25
27
29