×
Орос улсад, Зургаадугаар сар 2010
Орос улсад хөвөгч атомын цахилгаан станц байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байна. Санкт-Петербург хотод 6-р сарын 30-нд Балтын үйлдвэр "Академик Ломоносов" дэлхийн анхны хөвөгч атомын дулааны цахилгаан станцын гол бүрэлдэхүүн болох эрчим хүчний хөвөгч блокийг усанд тавилаа.
Энэ долоо хоногийн эхээр Белорус улс, Европыг цочирдууллаа. Минск хэрэглэсэн хийнийхээ үнийг төлөхийг хүсээгуй учир Москва гэрээнд заасны дагуу нийлүүлэх хийн хэмжээг хязгаарлах арга хэмжээг аргагүй эрхэнд авлаа. Белоруссийн тэргүүн Александр Лукашенко: «хийн жинхэнэ дайн» эхэллээ, европын хэрэглэгчдэд зориулсан оросын хийнээс авна гэж сүрдүүллээ. Харин дараа нь жаахан ухаан орж соёлтой байдлаар асуудлыг шийдэж,  өрөө төлсөн байна.
Москва хотын Улаан талбайд 65 жилийн тэртээ Аугаа эх орны дайнд фашист Германыг бут ниргэснийг тэмдэглэж, зөвлөлтийн армийн ялалтын домогт парад болсон юм. Нийслэлийн гол талбайд бардам алхаж, ялагчдын парадад оролцсон хүмүүс жил бүр энэ дурсгалт өдөр ойртоход догдолж, тэртээх жилүүдийн үйл явдалд сэтгэл нь хөдөлдөг. Москвад 1945 оны 6-р сарын 24-нд өглөөнөөс ширүүн бороо орж байжээ.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев АНУ-д хийж байгаа айлчлалаа Калифорни муж улс, Стэнфордын их сургууль, Кремнийн хөндийгөөс эхэлж байна. Дараагийн өдөр Вашингтонд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзана. Оросын эдийн засгийг шинэчлэх, үүнийг инновацийн голдрилд оруулах төлөвлөгөөнд албан ёсны айлчлалын хөтөлбөр нийцэж байна.
Орос улсад дахиад нэг асар том барилгын талбай бий болох нь, энэ удаа харин Хойд Каваказд. 5000 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий газар нутаг 20 жилийн дараа дэлхийн уулын цанын нэгэн төв болно. Энэ оргилуун төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчид нь байна, бас улс ч туслахаа амаллаа.
Орос улс 2015 онд төсвийн алдагдлыг тэг байлгахыг эрмэлзэж байна. Орос улсын Сангийн сайд, засгийн газрын дэд сайд Алексей Кудрин Петербургийн олон улсын эдийн засгийн форумд хэлсэн үгэндээ ийнхүү мэдэгдэв. Татварыг нэмэлгүй энэ зорилтыг хэрэгжүүлэхэд бүх үндэслэл байна. Төрийн өмчийг хувьчилснаар төсвийн орлого нэмэгдэнэ. Алексей Кудрины тооцсоноор энэ жил төсвийн алдагдал 5,5 хувьд хүрэхгүй.
Ерөнхийлөгч Д.Медведев Киргизийн байдлыг тогтворжуулахад оросын цэргийг дундад азийн тус бүгд найрамдах улсад илгээх шаардлагагүй гэж үзэж байна. Тэрээр ирэх долоо хоногт АНУ-д айлчлахын өмнө америкийн "Уолл-стрит Жорнел" сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв.  Орчин үеийн хамгийн хурц асуудал өнөөгийн байдлаар гарцаагүй киргизийн сэдвийн тухайд орос улсын төрийн тэргүүн дэлгэрэнгүй ярилаа.
Петербургийн олон улсын эдийн засгийн форум 6-р сарын 17-нд эхэллээ. Орос, гадаадын бизнесийг нэгтгэх энэ нэр хүндтэй форумыг швейцарийн Давос хотод болсон Дэлхийн эдийн засгийн форумтай дүйцүүлэн "оросын Давос" хэмээн нэрлэдэг. Форумын түүх 1997 оноос эхтэй.
Санкт-Петербург хотод өнөөдөр олон улсын эдийн засгийн 14 дэх форум эхэлж байна. Форумын үндсэн сэдэв дэлхийн эдийн засгийг шинэчлэх тухай байна. Хэд хэдэн орны төрийн тэргүүн, дэлхийн бизнес хүрээний төлөөлөгч, янз бүрийн орны сайд нар зэрэг 10 мянга орчим хүн 6-р сарын 17-18- дэлхийн санхүүгийн хямарлын үр дагавар, үүнээс гарах арга замыг хэлэлцэнэ.
Улаан-Үдийн нисэх онгоцны үйлдвэр цоо шинэ загварын тээврийн нисдэг тэрэг бүтээж байна. Дэлхий дахинаа алдаршсан Ми-171 нисдэг тэрэгний суурин түшиглэн үүнийг бүтээхээр шийджээ. Нисдэг тэргийг гурван жилийн дараа бөөнөөр үйлдвэрлэнэ.
Монгол хэлтэй ард түмэн оршин суудаг 10 орны төлөөлөгч энэ зун Улаан-Үд хотод цуглана. Дэлхийн монгол туургатны 4 дэх чуулган Буриадын нийслэлд болно. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганд оролцохоор шийдсэн байна.
 Саяхан Буриадын нийслэл Улан-Үд хотод Дэлхийн монгол туургатны дөрөв дэх чуулга уулзалтыг зохион явуулах ажлын хэсгийн зөвлөлгөөн болов. Монгол хэлтэй ард түмэн энэ оны 7-р сард Буриадын нийслэлд цуглана. Монгол улсын засгийн газар Бүгд найрамдах Буриад улсад тус чуулганыг зохион явуулах санал тавьсан юм.
Дэлхийн онгон байгалийн сан Сибирийн өмнөд хэсэг буюу Тувад "Шуйский" байгалийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжлээ. Дэлхийн онгон байгалийн сангийн Алтай-Саяны хэвлэлийн төлөөлөгч Татьяна Иваницкая энэ тухай уламжлав. Цэцэрлэгт хүрээлэнг Алтай болон Хакасийн бүгд найрамдах улсын хилийн Бай-Тайгины дүүрэгт байгуулна гэж тэрээр хэллээ. Энэ газар өндөр уулын, дэлхийн хамгийн цэвэрт экологитэй, их сонирхолтой нутаг юм.
Оросын ард түмэн өнөөдөр Оросын өдрийг тэмдэглэж байна. Энэ улс орны төрийн гол баяр юм. Энэ баяр шинэ орчин үеийн Орос улс үүсэн бий босон үеийг сануулдаг.  Яг 20 жилийн тэртээ 1990 оны 6-р сарын 12-нд ЗСБНХОУ-ын ардын депутатын анхны хурлаар тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Орос улсын төрийн тусгаар тогтнолын тухай тунхаглалыг баталсан юм.
Өнөөдөр Орос улсын өдөр буюу улс орны төрийн гол баяр юм. Хорин жилийн тэртээ 1990 оны 6-р сарын 12-нд ЗСБНХОУ-ын ардын депутатын анхны хурлаар тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Орос улсын төрийн тусгаар тогтнолын тухай тунхаглалыг баталжээ. Жилийн дараа яг энэ өдөр бүх нийтээр Орос улсын анхны ерөнхийлөгчийг сонгосон юм.

Бүгд найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод 7-р сарын эхэнд дэлхийд өөр хаана ч байхгүй театр нээнэ. Төв Азийн нүүдэлчин ард түмний сууц гэрт театр байрлана. Залуу найруулагч Олег Юмовын байгуулсан энэ театр "Буриад-монголын нүүдлийн гэр-театр буюу "Нүүдэлчин" нэртэй юм. Олег дөнгөж 28 настай ч, түүнийг Оросын театрын хүрээнийхэн андахгүй.

Оросын болон гадаадын угсаатны аялал жуулчлал сонирхогчид удахгүй Чингис хааны нэг өргөөнд очих боломжтой болно. Саяхан Буриадад "Алтаргана 2010" буриад үндэстний олон улсын наадмын хүрээнд "Буриад суурин" угсаатны аялал жуулчлалын төвийн төслийн уралдаан өндөрлөв. Бүгд найрамдах Буриад улсын Иволгийн дүүргийн танилцуулсан "Аугаа их Чингис хааны өргөө" төсөл шалгарчээ.

Мансууруулах бодисны эсрэг эвслийг Орос улс тэргүүлэхэд бэлэн байна. Энэ тухай, Мансууруулах бодисны эргэлтэнд хяналт тавих холбооны албаны тэргүүн «Российская газета» сонинд мэдээллээ. Москвад 6-р сарын 9-10- болох «Афганы мансууруулах бодисны үйлдвэрлэл-дэлхийн хамтын нийгэмлэгт тулгарсан аюул» олон улсын форумын өмнөхөн Виктор Ивановын ярилцлага хэвлэгдэн гарлаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2010
1
2
4
5
6
8
10
13
14
16
20
21
22
24
25
26
27
28
29