×
Орос улсад

Н.Британийн «Таймс» сонин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг «Олон улсын тавцан дахь оны хувь хүн» гэжээ. Үүнээс хоёр сарын өмнө Владимир Путин америкийн «Форбс» сэтгүүлийн олон улсын бодлогод нөлөөлөх рейтингийг тэргүүлсэн юм.

Өчигдөр Волгоград хотноо троллейбуст амиа золиослогч террорис- тын үйлдсэн террорт хэлмэгдэгсдийн тоо өсөн нэмэгдэж, 15-нд хүрсэн тухай «Интерфакс» агентлаг эмч нарын мэдээллээс иш татан уламжлав.

Оросын ард түмнийг дэмжиж, эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, оросын Волгоград хотод явуулсан террорын ажиллагааг шийдвэртэй буруушаасан НУБ болон дэлхийн олон улс оронд талархаж байна гэж ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевичийн мэдэгдэлд өгүүлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2014 онд ОХУ G8 дарглах бэлтгэлийн үед олон улсын терроризмтэй хийх тэмцэлд гойд анхаарал тавихыг засгийн газар болон тусгай албадад даалгав.

“Москвагаас ярьж байна!” монгол хэлний нэвтрүүлэг 1946 оны 3-р сарын 1-нд анх удаагаа эфирээр нэвтэрч байсан бол 12-р сарын 31-ний өдөр манай сүүлчийн нэвтрүүлгийг та бүхэн хүлээн авч байна.

Оросын Волгоград хотод шинэ теракт боллоо. Өнөө өглөө эрт хотын троллейбусанд бөмбөг дэлбэрч орон нутгийн засаг захиргааны мэдээгээр 14 хүн амь үрэгдэж, 30-аад хүн өртсөний дотор 1 ойтой хүүхэд байсан байна. Урьдчилсан дүнгээр дэлбэрэх бодисын хүчин чадал урьд нь мөн хотын галт тэрэгний буудалд болсноос илүү байжээ. Эдгээр Волгаградын дэлбэрэлтүүдийн цаана хэн зогсож ямар зорилго агуулсан болохыг «Оросын дуу хоолой» радио шинжээчдээс асууж тодрууллаа.

Волгоградад 2 теракт болсны дараа өнөөдөр Москвад аюулгуй ажиллагааны арга хэмжээг эрчимжүүллээ гэж «Интерфакс» агентлагт өнөөдөр москвагийн засаг захиргааны төлөөлөгч мэдээллээ.

Оросын «Кремлийн бүжгэн жүжиг» -ийн трупп Хятадын нэлээд хэдэн томоохон хотуудад «Хунт нуур»-аа аялан тоглолт хийж үзүүлэхийг ИТАР-ТАСС агентлагт театрын уран сайхны удирдагч Андрей Петров ярьжээ.

Өнөө өглөө Оросын Волгоград хотод троллейбусанд дэлбэрэлт болж урьдчилсан мэдээгээр 14 хүн амь үрэгдэж, өөр бусад 28 хүн гэмтэл авсаныг орон нутгийн онцгой байдлын удирдах газар сэтгүүлчдэд мэдэгджээ.

Оросын өмнө зүгийн хот Волгаградын галт тэрэгний буудал дээр болсон терактад хохирогчдын тоо 17 болж өслөө. Даваа гаригт шилжих шөнө хотын эмнэлэгт дэлбэрэлтийн улмаас хүнд шарх авсан нэг эрэгтэй хүн нас баржээ. Дэлбэрэлтийн улмаас нийтдээ шархтаж гэмтэл авсан 31 хүн хотын эмнэлэгүүдэд хүргэгдсэнээс 6 нь маш хүнд байдалтай байгааг «Интерфакс» агентлаг эмч нарын эх сурвалжаас мэдээллээ.

Оросын өмнө зүгийн Волгаград хотын төмөр замын вокзалд өнөөдөр дэлбэрэлт болсны улмаас 16 хүн амь үрэгдэж, 50 хүн шархтаж гэмтэл авчээ

Оросын Камчатка дахь оргилж байгаа Шивелуч галт уул далайн түвшнээс 8 км-ын өндөрт нурман багана босгожээ

Олимпийн наадмын өмнөх бэлтгэл амжилттай болж өнгөрлөө. Италид Бүх дэлхийн залуучуудын наадамд 50-иад орны 1704 атлетчид хүрэлцэн иржээ

Экологчид дүүрэн баяртай байна. Дэлхийн хамгийн их цэнгэг усны нөөцтэй Байгаль нуурыг бохирдуулж байсан Целлюлоз-цаасны үйлдвэр /ЦЦҮ/ хаагдлаа

Оросын сүүлчийн эзэн хаан II Николайн унадаг дугуй, Агуу Их Екатерина хатан хааны морь унахдаа өмсдөг байсан даашинзыг Сочид өвлийн олимпийн наадмын босгон дээр нээгдсэн «Спорт болон Романовын эзэн хааны гэр бүл» гэсэн хосгүй үзэсгэлэн дээр хүссэн болгон үзэх боломжтой юм

Новосибирск мужид пуужингийн нэн шинэ иж бүрдэл «Ярс» байлдааны жижүүрт гарлаа. Цаашдаа нэн шинэ 5-р үеийн зэвсэглэл оросын пуужингийн армийн хучирсан пуужингийн «Тополь» иж бүрдлийг орлох ёстой юм.

Орос улсад анх удаагаа 22 жилийн хугацаанд хүн амын тогтвортой өсөлт ажиглагдаж байна гэж ОХУ-ын засгийн газрын дэд сайд Ольга Голодец өнөөдөр мэдээллээ.

Тив хоорондын шинэ баллистик пуужинг өнөөдөр “Плесецк” сансрын буудлаас амжилттай хөөргөв.

“Олон нийтийн газар тамхи татахыг хориглох” тухай хууль  оросын нийгэмд өнгөрч буй онд хамгийн их хэлэлцэгдэж байгаа хуулийн нэг юм.

2013 оны 12-р сарын 24-ны өдөр Ижевскэд зэвсэг зохион бүтээгч, Орос улсын баатар, дэслэгч генерал алдарт Михаил Трофимович Калашников удтал өвчилсний улмаас насан эцэслэв.

Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2017
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31