×
Асуулт хариултын уралдаан, 2008
Монгол-оросын найрамдлын уламжлалт 48 дахь сарын ажиллагааг нээх баяр ёслол Улаанбаатарт Оросын шинжлэх ухаан, соёлын төвд энэ сарын 3-нд болно. Монголын Анд нөхдийн оросын нийгэмлэгийн төлөөлөгчид сарын ажиллагаанд оролцохоор монголын нийслэл орохоор 10-р сарын 2-нд мордов. Монголын Анд нөхөдийн оросын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга Владимир Бабушкин төлөөлөгчдийг тэргүүлж байна.
ОХУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яаманд Монголын анд нөхдийн оросын нийгэмлэгийн идэвхтнүүдэд өндөр дээд шагнал гардуулах ёслол саяхан боллоо. Шагнал гардуулах ёслолд Монголын анд нөхдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, ЗХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэч Виктор Горбатко, Монголын найрамдалын нийгэмлэгийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улс болон ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Гүррагчаа нар оролцов.
Монголын анд нөхдийн нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулсан «Монгол улс алтайн зураачдын уран бүтээлд» үзэсэлэн Барнаулын хувийн Арт-галерейд гарчээ. Галерийн захирал Альмира Лисицкая манай сурвалжлагч Ольга Ивановад үзэсгэлэнгийн тухай хэлэхдээ… <сонсох
Ёслолын арга хэмжээний хүрээнд “Оросын дуу хоолой” радио, дээр дурдсан олон нийтийн байгууллагатай хамтран монгол сонсогчдынхоо дунд зарласан асуулт хариултын уралдааны ялагчдад шагнал гардуулав. Манай радиогийн Азийн орнуудын хэлтсийг харуцсан газрын ерөнхий редактор Олег Яковлев, Монгол хэлний хэлтсийн тоймч Ольга Павлович нар энэ арга хэмжээнд оролцохоор Монгол Улсын нийслэлд очсон юм.
Ойн арга хэмжээний өмнө олон нийтийн энэ байгууллагад олон жил ажиллаж байгаа хүмүүсийн тухай та бүхэнд хүргэнэ. Тэдний нэг оросын нэрд гарсан зураач, Москвагийн нэхмэлийн хүрээлэнгийн профессор Жаид Жемалийн тухай өгүүлнэ. Тэрээр өнгөрсөн зууны 70-аад оны эхээр Монгол анд нөхдийн нийгэмлэгийн гишүүн болж, энэ байгууллагын удирдах бүрэлдэхүүнд нэг бус удаа сонгогдож байсан.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2008
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2008
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31