Пуужингийн довтолгооноос хамгаалах систем нь батлан хамгаалалтын объектуудыг пуужинт зэвсэг, тэр дундаа баллистик болон далавчит пуужингаас хамгаалах галын, радио техникийн, тагнуулын зориулалттай цогцолбор арга хэмжээ юм. /Баллистик болон далавчид пуужингууд нь цөмийн цэнэгт хошуунуудыг тээх чадвартай/.  Пуужингийн довтолгооноос хамгаалах систем нь Агаараас эсэргүүцэн хамгаалах системтэй /АЭХС/ нягт холбоотой бөгөөд ихэнх тохиолдолд ижилхэн цогцолбор арга хэмжээ авдаг. Жирийн үед ПДХ системийн тухай ярихдаа “стратегийн ПДХ” системийн тухай ярьдаг юм. “Стратегийн ПД хамгаалалт” нь асар өндөр үнэтэй болон төгс төгөлдөр, түвэгтэй ПДХ систем юм. Тоймлон хэлвэл, Стратегийн ПДХ системийн үндсэн зорилго нь стратегийн зориулалттай пуужинтай тэмцэх явдал. Одоо үед ОХУ, АНУ хоёр л  стратегийн ПДХ системтэй юм.