×
Улс төр 10 Арванхоёрдугаар сарын 2013

Сөүлийн мөн шийдвэр өмнөд солонгосын Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүсийг өргөжүүлэх мэдэгдэлтэй цаг хугацааны хувьд давхцав.

Одоо цагт дэлхий дахинд жинтэй үүрэг гүйцэтгэхийн тулд урьдын адил тогтоон барих хүчин зүйл нь чухал юм гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БХЯ- ны кололегийн өргөтгөсөн хуралдаан дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.

Египетийн шинэ Үндсэн хуулиар бүх ард түмний санал хураалтыг 1-р сарын дундуур явуулахаар товлосон тухай тус улсын захиргааны хөгжлийн сайд Хани Махмуд мэдээлэв.

67 настай Чан Сон Тхэкыг Улсын батлан хамгаалах хорооны дэд дарга, Солонгосын Хөдөлмөрийн намын ТХ-ны зохион байгуулах хэлтсийн эрхлэгчийн албан тушаалаас огцоруулсан нь Ким Чен Уны засгийг бэхжүүлэх кампанит ажиллагааны нэг хэсэг гэж Сөүл үзэж байгаа тухай «Йонхап ньюс» агентлаг мэдээллээ.

2013 оны 12-р сарын 9-ны өдрийн 15 цагт умард солонгосын телевизээр хамгийн сонин гэмээр зураг үзүүлэв. Солонгосын Хөдөлмөрийн намын ТХ-ны УТТ-ны өргөтгсөн хуралдаан дээр Улсын батлан хамгаалах хорооны дэд дарга Чан Сон Тхэкыг баривчласан үе мөчийг телевизийн үзэгчдэд үзүүлжээ.

Москва оросын иргэдийн эрхийг хилийн чанадад зөрчсний хариуд найр тавилгүй хатуу арга хэмжээ авна гэж ОХУ-ын ГХЯ өнөөдөр Хүний эрхийн өдрийг тэмдэглэж байгаатай холбогдуулан мэдэгдэв.

Сонгууль 2014 оны 2-р сарын 2-нд болтол засгийн газрын тэргүүний албан тушаалаа орхихгүй гэж Тайландын Ерөнхий сайд Йинглак Чинават мэдэгдсэн тухай өнөөдөр АП агентлаг мэдээллээ.

ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров ираны цөмийн хөтөлбөр болон хоёр талын харилцааны асуудлыг хэлэлцэхээр Иран Улс орохоор мордов. Тэрээр тус улсын ГХ-ийн сайд Мохамад Жавад Зарифтай уулзана.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2013
30
31