×
Улс төр 7 Арванхоёрдугаар сарын 2013

БНСолонгос Улс, АНУ хоёр Бээжингээс Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүсээ дангаар өргөжүүлсэнтэй холбогдон гарсан бүс нутгийн асуудлыг хамтран шийдвэрлэхээр тохиролцлоо.

Химийн зэвсгийг хориглох байгууллага Сири Улс цэнэглээгүй байлдааны хэрэгслээ устгасныг батлав.

Украйн, ОХУ-ын Ерөнхийлөгч Виктор Янукович, Владимир Путин нар Сочид уулзаж, стратегийн түншлэлийн тухай хэлэлцээрийг авч үзэж хэлэлцсэн тухай Украины Ерөнхий сайд Николай Азаров гадаадын ХМХ-д уламжлан мэдээлжээ.

Ирэх долоо хоногт ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров Иран Улсад хүрэлцэн очих юм. Лавров энэ сарын 10,11-нд тус улсад айлчилж, Женевийн саяхны тохиролцооны хүрээнд ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулах сэдвээр ираны ГХ-ийн сайдтай хэлэлцээ хийнэ.

Пентагон цохилтын нисэгчгүй нисдэг аппаратыг ажилуулагчад тавих энгийн номхон оршин суугчдын хохиролыг аль болохоор багасгах шаардлагыг зөөлрүүлэв. Энэ арга хэмжээ «алсаас хийх дайн» гэгчийн номнолын хүрээнд ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Хятадын ардын чөлөөлөх армийн усан цэргийн уламжлалт өнгөтэй хөлөг онгоцны тавцангийн J-15 сөнөөгч онгоцны хэд хэдэн гэрэл зургийг сүүлийн өдрүүдэд хятадын ХМХ-үүд нийтлэв. Эдгээр сөнөөгч онгоцоор цэргийг зэвсэглэж байна гэж зарлан мэдээлжээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2013
30
31