×
Улс төр 4 Арванхоёрдугаар сарын 2013

АНУ,БНХАУ хоёр практик хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үр дүнд хүрэх ёстой гэж өнөөдөр АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден мэдэгдсэн тухай Ройтер агентлаг мэдээллээ.

НАТО хүнд түвэгтэй хямралыг улс төр, дипломат замаар зохицуулах нь хэтийн төлөвтэй байгааг улам сайн ойлгож байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров ОУ-НАТО зөвлөлийн хуралдааны дүнгээр мэдэгдлээ.

Өмнөд солонгосын ХМХ-үүд умардын удирдлагад чухал өөрчлөлтүүд гарсан мэтээр уламжилж байна. Чан Сон Тхэкийг албан тушаалаас нь огцруулжээ.

БНХАУ-аас Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүс тогтоосон нь АНУ-ын дэд ерөнхийлөгч Байдены азийн орнуудаар хийх айлчлалын төлөвлөгөөг эрс өөрчлөхөд хүргэсэн шиг байна.

11-р сарын сүүлээр БНХАУ өөрийн үйлвэрлэлийн үл харагдах нисдэг дроныг нисгэж, хөрш зэргэлдээ улсууд ба өрсөлдөгчдөө түгшүүлэв.

Египетийн Үндсэн хуулийн комиссийн тэргүүн тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Адли Мансурт шинэ Үндсэн хуулийн төслийг батлуулахаар өргөн барьжээ.

Өмнөд солонгосын эрх баригчид ойрын өдрүүдэд агаарын хамгаалалтын шинэ бүсийг байгуулах гэж байгаа тухайгаа батлан мэдэгдэх гэж байгаа тухай өмнөд солонгосын “Йонхап” агентлаг засгийн газрыг иш татан уламжилжээ.

Японы засгийн газар өнөөдөр умард солонгосын удирдагч Ким Чэн Уны ойрын хамаатан БНАСАУ-ын Төрийн батлан хамгаалах хорооны дэд тэргүүн Чан Сон Тхэкаг огцорсны дараа шуурхай хуралдаан зарлав.

НҮБ-ын зорилтын санд Сирийн химийн зэвсгийг устгах 2 сая ам. долл. санхүүжилт дан ганц АНУ-аас оржээ. Энэ тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тус байгууллагын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд илгээсэн захидалд дурджээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2013
30
31