×
Улс төр 29 Арваннэгдүгээр сарын 2013

Өнөөдөр Вильнюст ЕХ Азербайжантай визийн дэглэмийг либералчлах тухай хэлэлцээрт гарын үсэг зурав.

Дамаскад суугаа ОХУ-ын ЭСЯ-ыг буудсан нь террорын ажиллагаа мөн гэж НҮБ мэдэгдлээ. АЗ-ийн гишүүд дипломат төлөөлөгчдийн газар дархан халдашгүй эрхтэйг дурдаад бүх буруутныг хариуцлагад татахыг уриалав.

БНХАУ-аас Сенкаку(Дяоюйдао) арлуудын ойролцоо Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүсийг байгуулсныг АНУ эсэргүүцсэн нь мэдээжийн хэрэг юм. Америкийн стратегийн хоёр В-52 бөмбөгдөгч онгоц энэ бүсийн дээгүүр зориуд нислэг хийлээ.

ОХУ-аас Сири Улсад суугаа ЭСЯ-ыг буудсан хэрэг явдлыг НҮБ-ын АЗ буруушааж байна гэж АЗ-өөс хэвлэлд нийтлүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ.

БНХАУ байлдааны сөнөөгч онгоцуудаа Японтой маргалдаж байгаа арлуудыг багтаасан Зүүн Хятадын тэнгис дэх Агаарын довтолгооноос хамгаалах бүст эргүүл хийлгэхээр явуулсан тухай Бээжинд хятадын цэргийн командлалын төлөөлөгч хурандаа Шэнь Зинькэ сэтгүүлчдэд мэдээллээ.

12-р сарын 8-нд Арак дахь цөмийн реакторт хүнд ус үйлдвэрлэх тоног төхөөрөмжий нь үзэж шалгахыг Иран урьсан гэж МАГАТЭ мэдэгдсэн тухай Франс Пресс агентлаг мэдээллээ.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013