×
Улс төр 26 Арваннэгдүгээр сарын 2013

Тегеран олон улсын зууч “зургаатай” өөрсдийн цөмийн хөтөлбөрийн асуудлаар богино хугацаанд эцэслэн гэрээ байгуулахаар төлөвлөж байна

Женевт болж өнгөрсөн Иран болон олон улсын зууч ”зургаагийн” яриа хэлэлцээрээр Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хийсэн буултууд тус улсад цаашид энхийн цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхэд саад болохгуй. Нөгөөтэйгүүр, энэ нь Тегераны цөмийн хөтөлбөртэй холбоотой сэрэмжлэлийг цуцлах ёстой. Ингэхэд Израиль энэ гэрээг “түүхийн алдаатай” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь лалын БНУ –ад цөмийн зэвсэг боловсруулах боломж олгож байна гэж тэд үзэж байна.

Япон, Өмнөд солонгос, Тайваны нисэх компаниуд өөрсдийн албан ёсны эрх баригчдаас ялгаатай нь Зүүн-Хятадын тэнгисийн Хятадын ПДХ системийн шинэ бүстэй эвлэрэв. Тэд хятадын нисэх албануудад энэ нутагт нисэх өөрсдийн нислэгүүдийн тухай мэдээлж байхаа батлан мэдэгдэв. Үүнийг АНУ хэрхэн хүлээж авч байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Гэтэл Пентагон эл бүсийг хүлээн зөвшөөрөх бодолгүй байгаа төдийгүй, тэнд нисч байгаа америкийн онгоцнуудыг хамгаалахад бэлэн байна.

Үл мэдэгдэх этгээдүүд Йемений нийслэл Санед гал нээж, түүний улмаас, 2 оросын иргэн амь үрэгдсэн байж магадгуйг өнөөдөр «Рейтер» агентлаг мэдээллээ.

Өмнөд солонгос БНАСАУ –ад 11 –р сарын 29 -нд Кэсоны цогцолборыг удирдах асуудлаар дэд хороонуудын хамтарсан хуралдааныг явуулах санал тавьлаа. Энэ тухай өнөөдөр төрийн Кей-Би-Си телевиз-радио компани мэдээлэв.

Маргаантай нутаг дэвсгэрийг далдлах Зүүн-Хятадын тэнгист ПДХ системийн бүс байгуулах Бээжингийн шийдвэрийг дэндүү өдөөн хатгасан шийдвэр гэж Цагаан ордон мэдэгдэлдээ дурджээ. Тухайн бүсэд оруулаад байгаа Сенкаку/Дяоюйдао/арлууд нь Хятад, Японы маргаантай нутаг дэвсгэр юм.

ОХУ –ын ГХЯ яам мэдэгдэлд Москва 1-р сарын 22 -нд сирийн тулгамдсан асуудлаар зохион явуулахаар товлосон “Женев-2” олон улсын бага хуралтай холбоотой асуудлуудаар Сирийн эрх баригчид болон сөрөг хүчнийхэнтэй ажиллахаар төлөвлөж байгаа тухай дурджээ.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013