×
Улс төр 22 Арваннэгдүгээр сарын 2013

Сирийн химийн зэвсгийг хуурай газар дээр устгах талаар тохиролцож чадахгүй байна. ХЗХБ-ын мэргэжилтнүүд түүнийг далай тэнгис дээр устгах боломжийг авч үзэж эхэллээ.

БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй АНУ-ын конгрессын америк-хятадын эдийн засгийн харилцаа, аюулгүй байдлын комиссын илтгэлийг тайлбарлаж, Вашингтон «хүйтэн дайны» үеийн сэтгэлгээг орхино гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Хэд хэдэн улс, түүний дотор гитлерийн эсрэг эвсэлд нэгдсэн холбоотнууд нь нацизмыг баатар явдал хэмээн үзэхтэй тэмцэх тухай тогтоолын төслийг НҮБ-ын ЕА-ейн 3-р хороонд дэмжээгүйд ОУ харамсаж байна гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын элч төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэв.

Исламабадад Орос,Хятад, Пакистаны дипломат ажилтнууд олон улсын хүчнийг 2014 онд Афганистанаас гаргахтай холбогдуулан тус улсын байдлыг авч үзэж хэлэлцлээ.

АНУ Афганистанд хандан аюулгүй байдлын хүрээнд хамтран ажиллах тухай хэлэлцээрт аль болох түргэн гарын үсэг зурахыг уриалав.

Иран улс бүс нутгийн аюулгүй байдлын зарчмын хувьд шинэ системийн төлөө байна гэж тус улсын ГХЯ-ны тэргүүн Мохаммад Жавад Зарифын Лондонд араб хэлээр хэвлэгдэн гардаг «Аш-Шарк Аль-Аусат» сонинд нийтлүүлсэн өгүүлэлд тэмдэглэжээ.

Женевт цөмийн хөтөлбөрий нь асуудлаар олон улсын зургаан зууч этгээдтэй хийж байгаа хэлэлцээ урагш ахихгүй байна гэж Иран үзэж байгааг тус улсын ГХЯ-ны тэргүүн Аббас Аракчи европын дипломат төлөөлөгчдийн тэргүүн Кэтрин Эштонтэй хийсэн хэлэлцээнийхээ дүнгээр мэдэгдэв.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013