×
Улс төр 21 Арваннэгдүгээр сарын 2013

Вашингтонд хятадын кибертагнуулыг зогсоохын тулд Бээжингийн эсрэг арга хэмжээ авах шаардлагатай байна. Энэ тухай америк-хятадын эдийн засгийн харилцааны хяналтын комиссийн Конгрессд илгээдэг жил бүрийн илтгэлд дурджээ.

Шинэ загварын 300 орчим дугуйт танкийг японы өөрийгөө хамгаалах хүчинд шилжүүлэх тухай өнөөдөр Токиод албан ёсны эх сурвалжаас мэдээллээ.

БНАСАУ ураны атомын бөмбөг бүтээх техникийн боломжтой байна гэж Өмнөд Солонгосын цэргийн шинжээчид үзэж байгаа тухай Өмнөд Солонгосын БХ-ын сайд Ким Гван Жин улс орныхоо парламентад үг хэлэхдээ мэдэгдлээ.

АНУ, Афганистан хоёр аюулгүй байдлын тухай хэлэлцээрийн эх бичгийг бүрэн төгс уялдуулан зохицуулав.

Сирийн сөрөг хүчний үндэсний эвслийн төлөөлөгчид Москвад хүрэлцэн ирж зөвлөлдөхийг зөвшөөрсэн нь нааштай алхам хэмээн ОУ үзэж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв.

Пхеньян цэргийн хөтөлбөрөө идэвхтэй хэрэгжүүлж байгаа нөхцөлд Умард Солонгостой хэлэлцээ хийх боломжгүй байна гэж АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Сьюзан Райс мэдэгдлээ.

Женевт ираны цөмийн асуудлаар олон улсын зургаан зуучтай хэлэлцээ хийх төлөөлөгчиддөө заавар өгсөн тухай Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи мэдээллээ.

Өнөөдөр Женевт Иран болон олон улсын зургаан зууч этгээдийн  Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээ үргэлжлэх юм.

Туркийн засгийн газрын тэргүүний ОУ-д өнөөдөр хийж эхлэх хоёр өдрийн айлчлалыг улс орон маань их ач холбогдолтойд үзэж байна гэж Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган ИТАР-ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013