×
Улс төр 15 Арваннэгдүгээр сарын 2013

Шувтарч байгаа энэ долоо хоног ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Вьетнам, Өмнөд Солонгост нэлээд үр бүтээлтэй айлчлал хийснээр тэмдэглэлтэй болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.(МОНЦАМЭ)

Гамби Тайвантай дипломат харилцаагаа таслан зогсоож, энэ нь улс орны стратегийн ашиг сонирхолд нийцэж байна гэж мэдээлсэн тухай өнөөдөр «Би-би-си» мэдээллээ.

Хүчтэй «Хайянь» хар салхинд нэрвэгдсэн Филиппинд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлнэ гэж Хятад Улс мэдэгдэв. Бээжин Манилд 10 сая юанийн нэмэлт тусламж үзүүлэх тухай шийдвэр хэдэн өдрийн өмнө гаргасан гэж БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Цинь Ган мэдэгдсэн тухай Франс Пресс агентлаг мэдээллээ.

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден америкийн тусгай албадын нууц 200 мянга орчим баримт бичгийг ХМХ-д уламжилсан байж магадгүй гэж «Ройтер» агентлаг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн тэргүүн генерал Кит Александерын мэдээллээс иш татан уламжлан мэдээлэв.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013