×
Улс төр 14 Арваннэгдүгээр сарын 2013

Египетийн түр хамаарах тэргүүн Адли Мансур өнөөдөр Каирт ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, БХЯ-ны сайд Сергей Шойгу нарыг хүлээн авч уулзав.

Америкийн сэтгүүлч, блогч, хуульч Гленн Гринвальд хаана ажиллах болсон нь тодорхой боллоо. Тэрээр АНУ-ын ТТГ-ын нууц албаны оргодол Эдвард Сноудены илчлэлүүдийн тухай дэлхий дахинд анх түрүүнд мэдээлсэн. Гринвальд сэтгүүлчдийн мөрдөлтүүдийн шинэ сайтын удирдагчдын нэг болно.

НАТО Пэтриот зенит-пуужингийн цогцолбороо Туркад сирийн хил орчимд байрлуулах хугацааг сунгах бодолтой байна гэж өрнөдийн мэдээллийн агентлагууд эвслийн төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав.

ХКН-ын ТХ-ны Улсын аюулгүй байдлын зөвлөлийг байгуулах тухай шийдвэр улс оронд хохирол учруулахыг санаархсан этгээдүүдийг бухимдуулна гэж Бээжинд БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Цинь Ган мэдэгдэв.

2014 онд олон улсын эвслийн цэргийг Афганистанаас гаргахтай холбоотой гол асуудлаар шинжээчдийн санал одоогоор тэр болгон нийцэхгүй байна. Афанистаны байдал тогтворгүй болвол «Талибан» болон өөр хэт даврагч бүлгүүд хойд тийш зүглэж давшлах уу? Тэгсэн цагт Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага л түрэмгийллийг няцааж мэднэ.

БНАСАУ 4 дэх цөмийн туршилт энэ оныг дуустал хийж мэднэ гэж урьд Цагаан ордонд аюулгүй байдлын асуудал эрхэлж байсан Умард Солонгосын талаархи америкийн шинжээч Виктор Ча үзэж байна.

Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулах асуудлаархи «Женева-2» олон улсын бага хурлыг аль болох түргэн зарлан хуралдуулах ёстой гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргуун Сергей Лавров египетийн «Аль-Ахрам» сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдэв.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013