×
Улс төр 13 Арваннэгдүгээр сарын 2013

Ираны зэвсэгт хүчин 11-р сарын сүүлчээр томоохон хэмжээний «Гамар-е бани хашем» нууц нэртэй сургуулилт явуулна гэж тус улсын хуурай замын армийн командлагч бригадийн генерал Ахмад Реза Пурдастан Фарс агентлагт мэдээлжээ.

Орос улс, Өмнөд Солонгос хоёр дэлхийн хамтын нийгэмлэгийн шаардлага болон НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг үл тоомсорлон пуужин-цөмийн боломжтой болоход чиглэсэн БНАСАУ-ын бодлогыг эсэргүүцэж байна гэж өнөөдөр Сөүлд ОХУ, БНСолонгос Улсын Ерөнхийлөгч Владимир Путин, Пак Кын Хе нарын хийсэн хэлэлцээний дүнгээр гаргасан хамтрасан мэдэгдэлд өгүүлжээ.

ХКН-ын ТХ-ны 3-р бүгд хурлаас Улсыг аюулаас хамгаалах зөвлөлийг байгуулах шийдвэр гаргав. Энэ алхам хятадын удирдлагад аюулгүй байдлын хүрээнд шинэ сорилт тулгарсныг тусган харуулж байна гэж Хятадын талаархи оросын шинжээч Андрей Карнеев «Оросын дуу хоолой» радиод мэдэгдлээ.

Орос улс НҮБ-д нацизмыг дөвийлгөхгүй байх тухай хуулийн төслийг өргөн барьлаа. Хамтрагчаар 40 орчим улс орнууд байгаагийн дотор, Беларусь, Казахстан, Узбекистан, Тажикистан болон Сири оржээ.

Ерөнхийлөгч Владимир Путины Сөүлд хийж байгаа айлчлал ОХУ-аас умард солонгосын асуудлыг шийдвэрлэхэд гүйцэтгэж мэдэх үүрэгт анхаарлаа ахин хандууллаа.

Москва, Вашингтон хоёр бүс нутгийн хямралыг хамтран зохицуулах бүрэн боломжтой байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ.

ОХУ, Өмнөд Солонгос хоёр визийг үгүй болгох тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

НҮБ-ын ЕА-н мягмар гаригт болсон нууц санал хураалтаар Орос улс Хүний эрхийн зөвлөлийн бүрэлдэхүүнд дахин сонгогдов.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Өмнөд солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе нар Сөүлд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын тулгамдсан чухал асуудлууд тухайлбал, Солонгосын хойгийн байдлын талаар хэлэлцэн ярилцана.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013