×
Улс төр 12 Арваннэгдүгээр сарын 2013

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Ханойд хийж байгаа айлчлалынхаа хүрээнд Орос, Вьетнам улсуудын хооронд нилээд хэдэн хамтарсан баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Японы БХЯ зэвсэгт хүчнийхээ танкуудын тоог бараг 60 хувиар хорогдуулж, үүний үр дүнд бий болсон төсвийн хөрөнгийг байлдааны өөр төрлийн зэвсэг худалдан авахад чиглүүлэхийг санал болгов.

Орос, Вьетнамын ерөнхийлөгч Владимир Путин, Чыонг Тан Шанг нар цэрэг, дээд зэргийн технологийн салбаруудыг оролцуулан хоёр орны харилцан ажиллагааны янз бүрийн асуудлыг авч үзэж хэлэлцэв.

Электрон тагнан турших ажиллагааны эргэн тойронд үүссэн олон улсын шуугиан маргааны гол бай болох Вашингтон «тагнан турших ажиллагааг» эсэргүүцэх НҮБ-ын тогтоолын хэлэлцүүлэгт оролцохыг Төрийн департамент батлав.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин албан ёсны айлчлалаар Вьетнамд хүрэлцэн очлоо. Тэрээр Ерөнхийлөгч Чыонг Тан болон вьетнамын бусад удирдагчидтай хэлэлцээ хийнэ. Вьетнам болон Гаалийн холбооны хооронд чөлөөт худалдааны бүс Евразийн эдийн засгийн комиссын хүрээнд байгуулах нь хэлэлцээний гол сэдвийн нэг билээ.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013