×
Улс төр 9 Арваннэгдүгээр сарын 2013

АНУ ЮНЕСКО-гийн бүрэлдэхүүнд Палестиныг оруулсныг эсэргүүцэж, байгууллагыг санхүүжүүлэхээс хоёр жилийн турш татгалзаж ирсэн учир санал өгөх эрхээ алдсан байна.

Тагнуулын шуугиан маргаан Азид хүрэв. Гадаадын ХМХ уламжлан мэдээлснээр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Сөүлийн тэргүүлэх улс төрчдийг мөрдөж байсан байж магадгүй. Вашингтон тайлбарлаж, уучлал гуйна гэдэгт Өмнөд Солонгосын эрх баригчид найдаж байна.

Палестины удирдагч Ясир Арафатын биед «полоний-210» хэмээх их хэмжээний хорт бодис байгааг оросын ба швейцарын илтгэлүүд нотлон харуулсан гэж палестины мөрдөн байцаах комиссын дарга Тауфик Тарауви хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

ХКН-ын ТХ-ны 18 дахь удаагийн сонгуулийн 3-р бүгд хурал өнөөдөр Бээжинд нээгдлээ. «Синьхуа» агентлагийн мэдээлснээр «шинэтгэлийг тал бүрээр гүнзгийрүүлэх асуудлаархи санал шүүмжлэл» бүгд хурлын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтсан байна.

Өнөөдөр Иран болон олон улсын зургаан зууч орны төлөөлөгчдийн хэлэлцээ сайд нарын хэмжээнд хийх юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болон Франц,Их Британи,Германи улсуудын ГХ-ийн сайд нар өчигдөр Женевэд хүрэлцэн очлоо. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн болон БНХАУ-ын төлөөлөгчид бас хүрэлцэн очих тухай өчигдөр мэдээлсэн билээ.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013