×
Улс төр 8 Арваннэгдүгээр сарын 2013

Саудын Араб улс НҮБ-ын АЗ-ийн байнгын бус гишуун болохоос татгалзсан учир Иордани түүний суудлыг эзлэх тухай АП агентлаг дипломат эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав.

Саудын Араб Улс Пакистаны цөмийн зэвсэгт хөрөнгө оруулж байгаа хийгээд тэднээс цөмийн бөмбөг авч мэднэ гэж үзэж байна.

Өнөөдөр энэтхэгийн арми дунд тусгалын «Агни-1» баллистик пуужингаа амжилттай туршсан тухай орон нутгийн ХМХ уламжлан мэдээллээ. 

Сирийн сөрөг хүчин Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулах «Женева-2» олон улсын бага хурлыг зарлан хуралдуулах өдөр хугацааг зохицуулахад саад учруулж байна гэж өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  мэдэгдэв.

Орос, Египет хоёр улсын ГХ,БХ-ын сайд Сергей Лавров, Набиль Фахми, Сергей Шойгу, Абдель Фаттах ас-Сиси нар 11-р сарын 13,14-нд Каирт « 2 нэмэх 2» уулзалт анх удаа хийх тухай өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдээллээ.

Улс орныхоо хөгжлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар нэг нутгийг салгах тухай үзэл санаа ор үндэсгүй байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна.

Иран Улсаас цөмийн хөтөлбөрийнхөө салбарт алхам хийсний хариуд АНУ тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг бага зэрэг зөөлрүүлж мэднэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ.

Өнөөдөр Женевэд Иран болон хэлэлцээнд зуучилж байгаа НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүн улс ба Германийн төлөөлөгчид Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээг үргэлжлүүлэх тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013