×
Улс төр 7 Арваннэгдүгээр сарын 2013

ЕХ-ны орнууд 2020 он гэхэд хамтын ажиллагаагаа чангатгах тухай гэрээний тохиролцоонд хүрэх ёстой бөгөөд цаашид өөрийн нууц албыг байгуулна.

Хятад Улс наймааны нууцыг хулгайлах зорилгоор америкийн аж үйлдвэр, санхүүгийн компаниудын мэдээллийн системд нэвтрэх ажиллагаагаа идэвхжүүлсээр байна гэж АНУ, БНХАУ-ын хоорондын харилцааны эдийн засаг, аюулгүй байдлын комиссын жил дутмын илтгэлд өгүүлсэн тухай Ройтер агентлаг уламжлан мэдээллээ.

Японы парламентын доод танхим өнөөдөр Токиод АНУ-д оршин тогтнож буй хэлбэрээр Үндэсний аюулгүйн зөвлөл байгуулах хуулийн төслийг дэмжсэн тухай орон нутгийн ХМХ-үүд мэдээллээ.

Орос улс сирийн сөрөг хүчний төлөөлөгчид, Сирийн эрх баригчид, өрөнөдийн дипломатууд болон НҮБ-ын тусгай төлөөлөгч Лахдар Брахимын хооронд албан бус уулзалт зохион явуулах талбай гаргахад бэлэн байна.

Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулах асуудлаархи бага хурлыг ахин хойшлуулав. Энэ оны эцэс гэхэд зарлан хуралдуулахаар шийдвэрлсэн байна. Энэ нь АНУ сөрөг хучнийг нэгтгэн нягтруулж, хэлэлцээнд оролцох шийдвэр гаргахад нь нөлеөөлж чадаагүй хэрэг явдалтай холбоотой юм.

Зургаагийн /НҮБ-ын таван байнгын гишүүн болон Герман ордог / Ирантай хийх бүрэн хэмжээний уулзалт 11-р сарын 7,8 өдрүүдэд Женевт явагдана.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013