×
Улс төр Арваннэгдүгээр сар 2013

АНУ Тегераны нефтийн хориг саадыг 6 сараар сулруулах болно гэсэн Цагаан ордны албан ёсны мэдэгдлийг Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хийсэн байна.

2014 онд Афганистанаас НАТО-гийн хүчний гол хэсэг гарч явахад Төв Азийн байдал хэрхэн өөрчлөгдөх бол? 12 орны төлөөлөгчид Таджикстанд афганы мансууруулах бодисын аюул заналыг эсэргүүцэх үйлдлийн асуудлаар мансууруулах бодисын эсрэг эвслийн улсуудын албан бус хуралдаан дээр авч хэлэлцлээ.

БНАСАУ, улсынхаа зүүн хойд нутагт орших сансрын «Тонхэ» станцийг шинэчлэн боловсронгуй болгохоор барилгын ажлаа эхэллээ гэж Жон Хопкинсийн Их сургуулийн америк-солонгосын хүрээлэнгийн шинжээчид мэдэгдлээ.

Хятад, Япон, АНУ-ын хоорондын Дорнод Хятадын тэнгис дэх шинэ хямралыг зохицуулахад НАТО өөрийн үүргийг олж харахгүй байна гэж ИТАР-ТАСС агентлагт европын орнуудын нэг хойд атлантын эвслийн дэргэдэх дипломат эх сурвалжаас мэдээлжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сири дэх ОХУ-ын элчин сайдын яам луу буудсан явдлыг буруушаасан тухай өчигдөр тараасан бүх дэлхийн байгууллагын албан ёсны төлөөлөгч Мартин Несиркийн мэдэгдэлд дурджээ.

Евроазийн эдийн засгийн холбооны тухай хэлэлцээрт 2014 онд гарын үсэг зурж, батлах болно гэж баасан гаригт ОХУ-ын улсын думын дарга Сергей Нарышкин Казаньд болсон олон нийтийн «Евроазийн эдийн засгийн цомхотгох үйл явц:ололт амжилт ба асуудлууд» чуулган дээр мэдээлжээ.

Өнөөдөр Вильнюст ЕХ Азербайжантай визийн дэглэмийг либералчлах тухай хэлэлцээрт гарын үсэг зурав.

Дамаскад суугаа ОХУ-ын ЭСЯ-ыг буудсан нь террорын ажиллагаа мөн гэж НҮБ мэдэгдлээ. АЗ-ийн гишүүд дипломат төлөөлөгчдийн газар дархан халдашгүй эрхтэйг дурдаад бүх буруутныг хариуцлагад татахыг уриалав.

БНХАУ-аас Сенкаку(Дяоюйдао) арлуудын ойролцоо Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүсийг байгуулсныг АНУ эсэргүүцсэн нь мэдээжийн хэрэг юм. Америкийн стратегийн хоёр В-52 бөмбөгдөгч онгоц энэ бүсийн дээгүүр зориуд нислэг хийлээ.

ОХУ-аас Сири Улсад суугаа ЭСЯ-ыг буудсан хэрэг явдлыг НҮБ-ын АЗ буруушааж байна гэж АЗ-өөс хэвлэлд нийтлүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ.

БНХАУ байлдааны сөнөөгч онгоцуудаа Японтой маргалдаж байгаа арлуудыг багтаасан Зүүн Хятадын тэнгис дэх Агаарын довтолгооноос хамгаалах бүст эргүүл хийлгэхээр явуулсан тухай Бээжинд хятадын цэргийн командлалын төлөөлөгч хурандаа Шэнь Зинькэ сэтгүүлчдэд мэдээллээ.

12-р сарын 8-нд Арак дахь цөмийн реакторт хүнд ус үйлдвэрлэх тоног төхөөрөмжий нь үзэж шалгахыг Иран урьсан гэж МАГАТЭ мэдэгдсэн тухай Франс Пресс агентлаг мэдээллээ.

Ойрын үед шинэ шумбагч онгоц Ираны усан цэргийн бүрэлдэхүүнд орох тухай өнөөдөр тус улсын БХ-ын сайд генерал Хосейн Дехган мэдээллээ.

БНХАУ Өмнөд Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн арлуудын агаарын уудамыг хяналтдаа авч болзошгүй гэж өнөөдөр Филиппин сэтгэл түгшин мэдээллээ.

Өмнөд Солонгос өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын БХЯ-аас зарлан мэдээлсэн Зүүн Хятадын тэнгис дэх Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүсийн хязгаарыг хянаж үзэхийг Бээжингээс шаардав.

Япон, Өмнөд Солонгос, Хятад гурав чөлөөт худалдааны бүсийг байгуулах асуудлаар хэлэлцээг сэргээв.

Япон улс агаарын болон тэнгисийн тагнуулын асуудлаар боломжуудыг өргөжүүлэх болно.

Тегеран олон улсын хориг арга хэмжээнүүдийг сулруулсаны хариуд цөмийн хөтөлбрөө ойрын хагас жилд зогсооно. Иран Улс энхийн зорилгоор ашиглах атомаа МАГАТЭ-гийн хатуу хяналтын дор хөгжүүлнэ.

Сирийн сөрөг хүчний болон хувьсгалын үндэсний эвслийн удирдагч Ахмад Жарба сирийн сөргөлдөөнийг зохицуулах асуудлаар зохиогдох “Женев-2“бага хуралд эвслээс төлөөлөгчид оролцохыг мэдэгдэв.

АНД-н бүс нутгийн нилээд хэдэн орнууд тагнуулын үйл ажиллагаатай холбоотой дуулианд ороод байна. АНД-н бүс бол эдийн засгийн түргэн хөгжилтэй бүс төдийгүй, идэвхтэй хөгжиж байгаа тагнуулын сүлжээ юм.

Сири улс НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны сирийн асуудлыг зохицуулах “Женев-2” бага хурлыг 1-р сарын 22-нд явуулахаар товлосонд сайшаав. Уг арга хэмжээнд оролцуулахаар Засгийн газрын төлөөлөгчдийг илгээнэ гэж Сирийн ХМХ-үүд уламжлав.

Сирид мөргөлдөөн гарсан үеэс хойш  11 мянган хүүхэд алагджээ. Ийм баримт мэдээллийг британий Oxford Research Group төрийн бус байгууллага нийтлэжээ. Хүүхдүүдийн ихэнх хэсэг дэлбэрэлт, бөмбөгдөлтөнд өртжээ.

Дорнод Хятадын тэнгис Хятад, АНУ-ын эсэргүүцлийн шинэ тавцан болж байна. Америкийн 2 стратегийн бөмбөгдөгч Б-52 өчигдөр урьдчилан санүүлгагүйгээр хятадын агаарын эсэргүүцэх батлан хамгаалалтын шинэ бүсээр Хятад, Японы хурц маргааны сэдэв болсон арал дээгүүр нисэн өнгөрчээ.

Бээжин шинээр нэвтрүүлээд Зүүн-Хятадын тэнгисийн таних бүсийг цуцлана гэж Япон улс найдаж байна . Энэ тухай японы Батлан хамгаалах сайд Ицунори Онодэра өнөөдөр мэдэгдэл хийв.

Тегеран олон улсын зууч “зургаатай” өөрсдийн цөмийн хөтөлбөрийн асуудлаар богино хугацаанд эцэслэн гэрээ байгуулахаар төлөвлөж байна

Женевт болж өнгөрсөн Иран болон олон улсын зууч ”зургаагийн” яриа хэлэлцээрээр Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хийсэн буултууд тус улсад цаашид энхийн цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхэд саад болохгуй. Нөгөөтэйгүүр, энэ нь Тегераны цөмийн хөтөлбөртэй холбоотой сэрэмжлэлийг цуцлах ёстой. Ингэхэд Израиль энэ гэрээг “түүхийн алдаатай” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь лалын БНУ –ад цөмийн зэвсэг боловсруулах боломж олгож байна гэж тэд үзэж байна.

Япон, Өмнөд солонгос, Тайваны нисэх компаниуд өөрсдийн албан ёсны эрх баригчдаас ялгаатай нь Зүүн-Хятадын тэнгисийн Хятадын ПДХ системийн шинэ бүстэй эвлэрэв. Тэд хятадын нисэх албануудад энэ нутагт нисэх өөрсдийн нислэгүүдийн тухай мэдээлж байхаа батлан мэдэгдэв. Үүнийг АНУ хэрхэн хүлээж авч байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Гэтэл Пентагон эл бүсийг хүлээн зөвшөөрөх бодолгүй байгаа төдийгүй, тэнд нисч байгаа америкийн онгоцнуудыг хамгаалахад бэлэн байна.

Үл мэдэгдэх этгээдүүд Йемений нийслэл Санед гал нээж, түүний улмаас, 2 оросын иргэн амь үрэгдсэн байж магадгуйг өнөөдөр «Рейтер» агентлаг мэдээллээ.

Өмнөд солонгос БНАСАУ –ад 11 –р сарын 29 -нд Кэсоны цогцолборыг удирдах асуудлаар дэд хороонуудын хамтарсан хуралдааныг явуулах санал тавьлаа. Энэ тухай өнөөдөр төрийн Кей-Би-Си телевиз-радио компани мэдээлэв.

Маргаантай нутаг дэвсгэрийг далдлах Зүүн-Хятадын тэнгист ПДХ системийн бүс байгуулах Бээжингийн шийдвэрийг дэндүү өдөөн хатгасан шийдвэр гэж Цагаан ордон мэдэгдэлдээ дурджээ. Тухайн бүсэд оруулаад байгаа Сенкаку/Дяоюйдао/арлууд нь Хятад, Японы маргаантай нутаг дэвсгэр юм.

ОХУ –ын ГХЯ яам мэдэгдэлд Москва 1-р сарын 22 -нд сирийн тулгамдсан асуудлаар зохион явуулахаар товлосон “Женев-2” олон улсын бага хуралтай холбоотой асуудлуудаар Сирийн эрх баригчид болон сөрөг хүчнийхэнтэй ажиллахаар төлөвлөж байгаа тухай дурджээ.

Дамаскийн орчимд Сирийн цэргүүд алан хядагчдын дайралтыг бут цохисон тухай өнөөдөр мэдээллийн “Аль-Ватан” алба дамжуулж байна

НҮБ-ын Варшавт 11-р сарын 11-23-ны хооронд болж өнгөрсөн цаг уурын талаарх бага хурал дээр сэтрэлт болсонгүй

Украины хууль хамгаалах байгууллагын ажилтнууд Европын талбай болон Тусгаар тогтнолын Майдан дээр цугларсан эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын эсрэг нулимс асгаруулах хий хэрэглэв

Токио, Сөүл, Вашингтон, мөн Тайван Бээжингийн Дорнод Хятадад зориулсан тоглоомын шинэ дүрмийг цааргалсан байна

Оросын ерөнхийлөгч Владимир Путин даваа гаригт Ватикан болон Итали руу хоёр хоногийн айлчлал хийхээр мордоно

Өмнөд солонгосын дээд шүүх даваа гаригт өөрийгөө дүрвэгч хэмээсэн Өмнөдийн нутаг дэвсгэр дээр тагнуулын үйл ажиллагаа явуулах зорилготой БНАСАУ-ын тагнуулч эмэгтэйд таван жилээр хорих ял оноосон

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри америкийн цэргүүдийг 2014 оноос хойш байрлуулахыг зохицуулах аюулгүй байдлын асуудлаарх хоёр талын гэрээг дэмжих шийдвэр гаргасан Лойя-жиргийг /Афганистаны эртний омгуудын удирдагчдын хурал/ сайшаав

Даваа гаригт каирт цагдаагийн байр руу дарйлат хийсний улмаас Египтийн хоёр хууль сахиулагч нэрвэгджээ

Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин хэрвээ ажилтнуудынхаа үйл ажиллагаанд сэтгэл дундуур байх юм бол тэдний үзэл бодлыг сонсоход байнга бэлэн байдаг, бас хатуу шүүмжилдэг

Өмнө нь
Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013