×
Улс төр 29 Аравдугаар сарын 2013

Умард солонгосын эрх баригчид тус улсын баруун хэсэгт оршдог “Сохэ” пуужингийн буудлыг шинэчлэх ажлыг явуулж эхлээд байна.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Холбооны мөрдөх товчооны шинэ захирлын албан тушаалд Жеймс Комийг албан ёсоор томилов.

Саудын Араб Улсын дээд муфтий шейх Абдул Азиз Аль аш-Шейх улс орныхоо залуучуудад хандан сирийн мөргөлдөөнд самуун дэгдээгчдийн талд байлдан дайтхаас татгалзахыг уриалсан тухай өнөөдөр арабын ХМХ уламжлан мэдээллээ.

БНХАУ-ын Төв телевиз анх удаагаа хятадын цөмийн шумбагч онгоцны дүрс бичлэгийг үзүүллээ. Энэхүү шумбагч онгоц нь хятадын усан онгоцны салбарын 40 жилийн хөгжлийн үр дүнд юм.

Никарагуагийн төлөөлөгчид сүүлийн 23 жилд Хятадад анх удаа айлчилж, Номхон далайг Атлантын далайтай холбох суваг татах телевийг хэлэлцэв.

Сири химийн зэвсгийн үйлдвэрлэлд хэрэглэх 1300 тонн бодис болон 1200 гаруй байлдааны хэрэгслийг зарлан мэдээлсэн тухай АП агентлаг Химийн зэвсгийг хориглох байгууллагын Ерөнхий захирал Ахмет Узюмжюйн илтгэлээс иш татан мэдээллээ.

Сенатын тагнуулын хорооны тэргүүн Дайан Фейнштейн АНУ-д найрсгаар ханддаг улс орнуудын удирдагчдын утсаар хийсэн яриануудыг сэм чагнаж, электрон захидал харилцааг нь хянаж шалгасан америкийн тусгай албадын ажиллагааг буруушаав.

Сүүлийн үед Умард Солонгсоос сонин мэдээ байн байн ирээд байна. Ким Чен Уны засгийн газар нийгэм-эдийн засгийн зөөлөн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэсэн гэсэн дүгнэлт эдгээр мэдээг үндэслэн хийж болно.

Хоёр улс Зүүн-хойд Азийн тогтвортой байдлыг бэхжүүлэх талаар хамтран ажиллах нь чухлыг Пхеньянд айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тэмдэглэв.

Хятадын зэвсэгт хүчин Зүүн Азид үйл ажиллагааныхаа бүсийг өгөжүүлж байгаад Токиогоос их анхаарал тавьбал зохино гэж Японы цэргийн удирдлага үзэж байгааг өнөөдөр Токиод БХ-ын сайд Ицунори Онодэра хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013