×
Улс төр 28 Аравдугаар сарын 2013

АНУ-ын төрийн департаментын төлөөлөгчид Женевт Сирийн ерөнхий сайд Кадри Жамиль болон дотоодын сөрөг хүчний удирдагчдын нэгтэй уулзалт хийв.

ШХАБ- ын Бүс нутгийн терроризмын эсрэг бүтцийн гүйцэтгэх хорооны захирал Жан Синьфэн Монгол улсын Терроризмтэй тэмцэх газрын зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б. Эрдэнэбаяртай уулзалт хийв.

Испаний ХМХ-үүдийн уламжилж байгаагаар, АНУ-ын ҮАБ-ын агентлагийн ажилтанууд өнгөрсөн оны 12 р сард Испанид 60 сая утасны яриануудыг чагнаж байжээ. Би-би-си-гийн уламжилж байгаагаар, сэтгүүлчид энэхүү чагналтын тухай тодорхой мэдээ сэлтүүдийг АНУ-ын тагнуулын тусгай албаны ажилтан Эдвард Сноуденээс авсан нууц баримтуудаас авчээ.

АНУ өөрийн ойрын холбоотон ХБНГУ -ын канцлер Ангела Меркель болон Францын ерөнхийлөгч Франсуа Олландын яриаг тагнан чагнаж байсан тухай дуулиант явдал шинэ баримтуудаар баяжсаар байна.

Япон, Хятад хоёр газар нутгийн маргаанаас болж цэргийн хүчээр шийдвэрлэх нээлттэй заналхийлэлд хүрээд байна. Сенкаку арлууд дээр нисэх Хятадын нисэгчгүй онгоцнуудыг устгах болно гэж Токио мэдэгдээд байна. Дяоюйдао арлууд дээр нисэгчгүй онгоцнуудын туслалцаатай өгөх цохилтууд нь дайн өдөөх бөгөөд шийдвэртэй хариу цохилтууд өгөх арга хэмжээнд хүргэнэ гэж Бээжин анхааруулав.

ХБНГУ -ын канцлер Ангела Меркелийн утасны яриаг олон жил чагнасан тухай ерөнхийлөгч Барак Обама мэдэж байсныг АНУ эрс үгүйгсэж байна гэж Франс Пресс агентлаг уламжлав. АНУ ын ҮАБ- ын агентлагийн мэдэгдэлд, агентлагийн тэргүүн Кит Александер Меркельтэй холбоотой үйл ажиллагааныхаа тухай ерөнхийлөгч Барак Обаматай хэзээ ч хэлэлцэн ярилцаж байгаагүй гэж дурдьжээ.

Израилийн цэргийнхэн даваа гаригийн өглөө тус улсын өмнө зүгт орших 100 мянган хүн амтай Ашкелону хот руу палестины дайчдын тавьсан пуужинг амдан устгажээ.

НҮБ –ын болон АОЛ-ийн Сирийн асуудад эрхэлсэн тусгай төлөөлөгч Брахими даваа гаригт ойрхи дорнодоор хийх айлчлалынхаа хүрээнд “Женев -2” уулзалтын бэлтгэл ажлыг хэлэлцэхээр Дамаскад хүрэлцэн ирнэ. Энэхүү айлчлал нь НҮБ –ын өндөр албан тушаалтны өнгөрсөн оны 12-р сараас хойш хийж байгаа анхных нь юм.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013