×
Улс төр 26 Аравдугаар сарын 2013

Иран улс атомын бөмбөг үйлдвэрлэхэд хангалттай хэмжээний ураныг нэг сарын дотор үйлдвэрлэж мэднэ гэж америкийн ШУ,олон улсын аюулгүй байдлын судлалын хүрээлэнгийн шинжээчид үзэж байна.

Сноудены илчлэх үйл ажиллагаа Вашингтоны холбоотнуудын тусгай албадад аюултай гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг анхааруулав. Агентлаг The Guardian сонины ээлжит нийтлэл гарсны дараа энэ тухай мэдэгджээ.

Японы сайд нарын танхим нууц мэдээллийг задруулан тархаахын төлөө шийтгэлийг чангаруулах төрийн нууцын тухай хуулийн төслийг сайшаасан тухай засгийн газрын төлөөлөгч Ёсихидэ Суга Токиод хэвлэлийн байга хурал дээр мэдээллээ.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг дэлхийн 35 улсын төрийн тэргүүн нарын утсаар хийсэн яриаг сэм чагнаж байсан тухай британийн «Гардиан» сонин ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены баримт бичгүүдийг үндэслэн мэдээллээ.

БНАСАУ-ын цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээ түр тасалдан зогссон нөхцөлд БНАСАУ, Өмнөд Солонгосын хоорондын яриа хэлэлцээ чухал ач холбогдолтой гэж Москвад орос-солонгосын форумд оролцсон шинжээчид үзэж байна.

АНУ-аас европын холбоотнуудынхаа эсрэг тагнан турших ажиллагаа явуулж байна гэсэн мэдээллийг үүсгэсэн хэрүүл маргаан терроризмтэй хамтран тэмцэх асуудлыг өчигдөр Брюссельд хийж дууссан ЕХ-ны дээд хэмжээний уулзалтад оролцогчдын анхаарлын төвд шилжүүлэхэд нөлөөлөв.

АНУ-ын тусгай албадтай хамт нууц ажиллагаа явуулж байгааг нотлон харуулсан мэдээ, баримтууд ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденд байгаа гэж Вашингтон гадаадын зарим тусгай албанд анхааруулсан тухай «Вашингтон пост» сонинд бичсэн байна.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013