×
Улс төр 25 Аравдугаар сарын 2013

Ираны цөмийн технологи, хориг арга хэмжээний талаархи шинжээчид зуучилж байгаа зургаан улсын төлөөлөгчидтэй 10-р сарын 30,31-нд Вена хотноо уулзахыг Ираны ГХ-ийн дэд сайд Аббас Аракчи мэдэгдсэн тухай өчигдөр ираны «Пресс-ТВ» телевизийн суваг мэдээллээ.

Хятадаас Агаарын довтолгооноос хамгаалах цогцолборыг худалдан авах асуудлаар хэлэлцээ хийж эхлэх тухай туркын шийдвэр АНУ-ыг түгшүүлсэн гэж АНУ-аас Анкарад суугаа элчин сайд Френсис Риччиардоне мэдэгдлээ.

АНУ өөрийн байлдааны тэнгисийн хөлөг онгоцуудын заримыг Сирийн эргээс татан авч байна гэж АНУ-ын ТЦХ-ний штабын дарга, адмирал Жонатан Гринерт мэдээлжээ.

ТУХН-ийн гишүүн орнууд дэлхийн эдийн засгийн тухайн байдал сайжрахыг хүлээлгүй хөгжлийнхөө хөтөлбөрийг боловсрулах ёстой гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Минскэд хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалт дээр үг хэлэхдээ мэдэгдэв.

Хятадын шүүх Бо Силайн давж заалдсан гомдолыг хэрэгсэхгүй болгож, түүнийг насаар нь шоронд хорих шийтгэх тогтоолыг өөрчлсөнгүй. Энэ нь хятадын удирдлага УТТ-ны гишүүн асныг хатуу шийтгэх тогтоолын асуудлаар зөвшилснийг тусган харуулж байна.

ТУХН-ийн гишүүн орнуудын ГХ-ийн сайд нарын хуралдаанаар Сири,Афганистан улсуудын байдлыг хэлэлцсэн гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров уулзалтын дүнгээр сэтгүүлчдэд мэдэгдэв.

Өмнөд Солонгос сүүлийн үед Япон улсаас холдож байна. Японы милитаризм сэргэх вий гэж эмээх явдал үүний шалтгаан биш. Токио,Бээжингийн хоорондын сөргөлдөөний золиос болохыг Сөүл хүсэхгүй байна.

Францын Ерөнхийлөгч Франсуа Оландтой хамт хоёр орны тагнуулын албад АНУ-тай хамтран ажиллах төлөвийг хянан үзэх бодолтой байна гэж ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Брюссельд ЕХ-ны дээд хэмжээний уулзалт дээр мэдэгдэв.

АНУ дэлхийд зонхилж манлайлах байдал эцэслсэн гэж америкийн нэрд гарсан геополитикч, «харцага» Збигнев Бжезиский насан зүг болох үедээ тэмдэглэжээ. Гэвч АНУ дэлхийд манлайлахын төлөө урьдын адил ширүүн тэмцэж, шинэ арга барилыг хэрэглэж байна.

Хятадын Шаньдун мужийн дээд шүүх бүх насаар нь шоронд хоригдох ял хүлээсэн Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайн давж заалдсан гомдолыг хэрэгсэхгүй болгов.

Өнөөдөр Өмнөд Солонгос Японы тэнгисийн Токиогийн өнгөлзөж байгаа Токто (Такэсима) арлуудын ойролцоо байлдааны сургууль хийлээ.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013