×
Улс төр 23 Аравдугаар сарын 2013

Хөгжиж байгаа орнуудын үүрэг өсөн нэмэгдэж байгааг харгалзан НҮБ-ыг шинэтгэх ёстой гэж Ираны ГХ-ийн дэд сайд Аббас Арагчи мэдэгдлээ.

Орос Улс-НАТО зөвлөл ОХУ ба эвслийн гишүүн 28 улсын БХ-ын сайд нарын хэмжээнд Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулах асуудлаар «Женева-2» бага хурлыг 11-р сард зарлан хуралдуулах саналыг дэмжиж байна.

Сирийн зохицуулалтад дипломат арга зам давамгайлсан нь чухал гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Өнөөдөр Кремльд тэрээр гадаад улсуудын элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ барьж гардуулах ёслол дээр энэ тухай мэдэгдлээ.

Гурван Ерөнхий сайд-Оросын Дмитрий Медведев, Энэтхэгийн Манмохан Сингх, Монголын Норовын Алтанхуяг нар БНХАУ-д нэг зэрэг айлчилж байна. Энэ нь санамсаргүй давхцсан үйл явдал байж болно. Гэвч тэмдэглүүштэй үйл явдал гэж олонхи шинжээч үзэж байна.

19 орны шинэ элчин сайдууд, тэр дунд Монголын элчин сайд Шухэрийн Алтангэрэл, мөн ЕХ-ны байнгын төлөөлөгч нар өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд итгэмжлэх жуух бичгээ барьжээ.

Энэтхэг, Хятад улсууд өнөөдөр хоёр улсуудын хоорондын хилийн шугам дээрх бодит хяналтын түгшүүрт байдлыг багасгахыг уриалсан хил дээрх цэргийн хамтын ажиллагаагааны тухай шинэ гэрээнд болон өөр 8 баримт бичигт гарын үсэг зуржээ.

Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ирэх 7 хоногт Ким Чен Унтай хоёр улсын хоорондын стратегийн холбоог бэхжүүлэх асуудлыг хэлэлцэхээр Пхеньянд айлчлах юм.

Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдөр БНХАУ-ын Хэфей хотын ШУ, шинэ технологийн төвд зочилж албан ёсны айлчлалаа дуусгах болно. Тэрбээр тэнд Хятадын ШУ технологийн улсын их сургуулийн багш, оюутнуудтай уулзана гэж «Интерфакс» агентлаг мэдээллээ.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013