×
Улс төр 19 Аравдугаар сарын 2013

Шинжээчид сирийн химийн зэвсгийг устгах янз бүрийн түүний дотор хилийн чанадад устгах хэдэн хувилбарыг боловсруулж байна. Гэвч ямар нэг тодорхой хувилбарын тухай ярихад эртдэнэ гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ мэдэгдэв.

Шинэ улсыг элсүүлэх замаар Бразили,Орос,Энэтхэг,Хятад ӨАБНУлс зэрэг таван орныг нэгтгэсэн БРИКС бүлгийг цаашид өргөжүүлэх санал одоогоор аваагүй гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх ОХУ-д айлчилж эхлэхийнхээ өмнө оросын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө өгүүлэв.

Иран улсын эсрэг хоригийг зогсоож хүчингүй болгохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уриалав.

Орос Улс Хятадтай хилийн нэмэлт боомтуудыг байгуулахын төлөө байна гэж өчигдөр ОХУ-ын дэд ерөнхий сайд Дмитрий Рогозин засгийн газрын тэргүүн нарын байнгын уузалтыг бэлтгэх Орос-хятадын комиссын ХУ11 хуралдаан дууссаны дараа оросын сэтгүүлчдэд мэдэгдлээ..

АНУ Афганистанаас гаргах цэргийнхээ хэрэгцээг хангахад нисэх онгоцны баазы нь ашиглах асуудлаар Румын Улстай тохиролцсон тухай Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жорж Литтл сэтгүүлчдэд мэдээлэв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын тэргүүн орлогч Уильям Бернс 10-р сарын 20-22-нд ОХУ-д айлчлах тухай өчигдөр Төрийн департамент мэдээллээ.

Байнгын бус гишүүнээр НҮБ-ын АЗ-ийн ажилд оролцохоос татгалзах тухай Саудын Араб Улсын шийдвэрийг Каир дэмжиж байна гэж Египет улсаас Саудын Араб Улсад суугаа элчин сайд Афифи Абель Вахаб мэдэгдлээ.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013